УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Бага чуулганы гишүүдийн хамтаар өнөөдөр 11.30 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болсон гэх мэдээлэл явж байгаа ч өөрөө үүнийгээ үгүйсгэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-д шинэчлэл хийх ёстой гэсэн асуудлыг байнга хөндөж тавьдаг. Гэвч өнөөдрийг хүртэл тус намд шинэчлэл хийгдээгүй. Сонгуульд тус нам амжилт муутай оролцдог ч намын даргадаа хариуцлага тооцож, өөрчлөхөөс эхлээд олон асуудал шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүргэсэн юм. Тэгвэл МАХН-ын Бага чуулганы гишүүд энэ асуудлыг хөндөж тавих болжээ.
Г.ХОРОЛ