Туршиж үзэхийг хориглосон 6 тоглоом

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Туршиж үзэхийг хориглосон 6 тоглоом

“NEWS” агентлаг Засгийн газраас санаачилсан ард түмнээр төсөв хэлэлцүүлэх санаачилгыг дэмжин, “Төсөв 2013” медиа аяныг эхлүүлээд байгаа.

Ер бусын үзэгдэл судлаачид эдгээр тоглоомыг тоглохгүй байхыг зөвлөдөг.


1.Цахилгаан шат

Солонгосоос гаралтай энэ тоглоомыг тоглохын тулд та ганцаараа, 10-аас дээш давхартай цахилгаан шатанд байх шаардлагатай. Цахилгаан шатанд 4, 2, 6, 2, 10 тэгээд 5 дугаар давхар гэсэн дарааллаар сууна. Хүмүүсийн ярьдгаар сүүлийн тавдугаар давхарт буумагц, нэгэн эмэгтэй хүрч ирээд “Хаашаа явж байна вэ? гэж асуудаг. Та дуугүй байх хэрэгтэй бөгөөд хариулаад ч хэн ч эргэж ирдэггүй. Харин цахилгаан шат өөрөө нэгдүгээр давхар руу буцна. Ийнхүү та өөр ертөнцөд хөл тавих юм. Хэрэв буцахыг хүсвэл дээрх аргыг дахин давтана. 

2.Гурван хааны ёслол

Танд ямар нэгэн байгалийн гэрэл тусахгүй, жижиг өрөө хэрэгтэй. Өрөөнд гурван сандал, багадаа хэрэглэж байсан хуучны эд зүйл, хоёр лаа, толь авчирч байрлуулна. Тэгээд унтаж байгаад, шөнийн 03.30 цагт өрөөнд эргэж ирэх хэрэгтэй. Сандал дээр болгоомжтой суугаад лаагаа асаана. Энэ үед толь руу харахгүй, өрөөний харанхуй хэсэгт төвлөр. Ингээд гурван минут хүлээсний дараа хэн нэгэн тантай харилцаж эхэлнэ.

3.Ouija самбарын ёслол

Олон хүмүүс мэддэг Ouija самбарын тоглоомын дүрэм их энгийн. Тоо, үсгээс бүрдэх самбар дээр хэрхэн ажиллахыг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ ер бусын үзэгдэл судлаачид энэ тоглоомыг тоглохгүй байхыг зөвлөдөг.

4.Ганцаараа нуугдаж тоглох

Япон тоглоомыг тоглохын тулд танд чихмэл хүүхэлдэй хэрэгтэй. Хүүхэлдэйн дотор  будаа дүүргэж, хумс, арьс зэрэг өөрийн биеийн хэсгээс хийгээд улаан утсаар оёно. Дараа нь хүүхэлдэйнд нэр өгч, усаар дүүргэсэн саванд хийж орхино. Үүний дараа бүх гэрлээ унтраагаад амандаа шорвог ус балган хүүхэлдэйгээ хайж олох ёстой. Учир нь энэ үед хүүхэлдэй таны үлдээсэн газар байхгүй, байшингийн хаана нэгтээ нуугдсан байх болно. Хүүхэлдэйг олсныхоо дараа галд шатаагаад давстай усаа дээр нь асгах хэрэгтэй. Дараа нь өөрөө сайн нуугдах хэрэгтэй юм. Учир нь хэн нэгэн таныг хайж эхэлнэ.

5.Шөнө дундын тоглоом

Та шөнө дундын эрэгтэйг дуудаад 03.33 цаг хүртэл түүнээс зугтах хэрэгтэй. Олуулаа тоглож болох ч тэр хэмжээгээрээ олон хүн шийтгэл амсах эрсдэлтэй.

6.Ванны тоглоом

“Дарума сан” гэх Япон тоглоомыг тоглохын тулд танд усанд ордог ванн хэрэгтэй. Та харанхуйд, нүцгэн байх бөгөөд ванн дотор суугаад цорго руу ширтэж, үсээ угааж байхдаа “Дарума  сан унаарай” гэж давтан  хэлнэ. Энэ үед эмэгтэй хүний сүнс ванн дотор унаж ирээд нүдээ гэмтээнэ. Та үсээ угааж дуусмагцаа түүнийг яагаад унасныг асуух хэрэгтэй. Ганц л удаа асуух бөгөөд дараа нь өрөөнөөс гарч орондоо орж унтах ёстой.  Маргааш нь бүтэн өдөржин таныг тэр сүнс дагах бөгөөд  аль болох түүнээс зайлсхийж, зугтах хэрэгтэй. Хэрэв та түүнийг ойр байгааг мэдэрвэл эргэж хараад алгадаж байгаа мэт хөдөлгөөн хийгээд “китта” хэмээн хашхираарай.

Эх сурвалж: http://www.scooplify.com

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж