"Миний карьер дөнгөж эхэлж байна" | News.MN

"Миний карьер дөнгөж эхэлж байна"

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

"Миний карьер дөнгөж эхэлж байна"

Амарсанаагийн Сайхантамир. Энэ бол “Мисс Монголиа-2017” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэн бүсгүй. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн миссээр ямар бүсгүй тодорсон нь хүмүүсийн  сонирхлыг татаж буй. Ингээд “Мисс Монголиа-2017” тэмцээний тэргүүн мисс А.Сайхантамиртай ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө “Мисс-Монголиа-2017” тэмцээний тэргүүн миссээр шалгарсанд баяр хүргэе. Бидэнд сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. “NEWS” агентлагийнхаа уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. “Мисс Монголиа” холбооноос “Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монголынхоо миссийг шалгаруулдаг. Энэхүү тэмцээний тэргүүн миссээр тодорсон бүсгүй дэлхийд чансаагаараа гуравт ордог “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болдог юм. Энэ жилийн “Мисс Монголиа 2017” тэмцээний эхний шалгаруулалтад 50 гаруй охид бүртгүүлж, шилдэг 14 охид шалгарч үлдсэн. Миний хувьд Монголынхоо мисс болж, тэргүүн титмийг тэргүүндээ зүүсэндээ маш их баяртай байна. Надад тусалж дэмжсэн баг хамт олон, найз нөхөд, эрхэм гэр бүл, багш нартаа маш их талархаж явдгаа хэлье.

-Анх 2014 онд “Мисс Монголиа” тэмцээнд оролцож байсан гэсэн. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө дайчилж, чамгүй туршлага хуримтлуулсан байх?

-Би одоогоос гурван жилийн өмнө анх удаа “Мисс Монголиа 2014” тэмцээнд оролцож байлаа. Тухайн үед 18 настай, загварын ертөнцөд ороод удаагүй байсан. Гэхдээ “Мисс Монголиа” тэмцээнд оролцсон нь миний амьдралд их туршлага болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дотоод, гадаадын миссийн тэмцээнүүдэд өөрийгөө сорьж үзлээ. Заримаас нь дурдвал 2014 онд болсон “Манжуурын мисс” тэмцээнд оролцож, гуравдугаарт шалгарч, “Шилдэг үндэсний хувцас” номинацийн эзэн болсон. Дараа нь “Буриадын мисс” тэмцээний тэргүүн миссээр шалгарсан. Би Хэнтий аймагт төрж өссөн, буриад үндэстэн. Монголын хувцас загварын тэргүүн дээд “Гоёл-2016” наадамд оролцож, дэд байрын шагналыг хүртсэн. ‘Дэлхийн авьяаслаг мисс”-ийн тэмцээнд оролцож, дэд байр эзэлсэн.

-Хэнтий аймагт төрж өссөн гэлээ. Бидэнд өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би 1995 оны зургадугаар сарын 25-ны өдөр төрсөн. Одоо 22 настай. Манайх ам бүл 10-уулаа. Би дээрээ гурван эгч, гурван ах, нэг дүүтэй. Ийм олон сайхан хүүхдүүдийг төрүүлж, өсгөсөн эцэг, эхээрээ бахархахгүй байхын аргагүй. Аав, ээж хоёр маань удирдах албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аавын талд Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин хүмүүс бий. Тиймээс ч би сая “Мисс-Монголиа 2017” тэмцээний авьяасын үзүүлбэр дээр ёочин хөгжим тоглож, ардын дуугаа дуулсан. Би олон улсын миссийн тэмцээнүүдэд ч гэсэн үндэснийхээ гайхамшигтай урлагийг сурталчлах болно.

-Ёочин хөгжим тоглодог юм уу. Спортоор хичээллэдэг үү?

-Би ёочин хөгжмөөр хичээллээд 14 жил болж байгаа. Би багаасаа урлагийн боловсрол эзэмшиж өссөн. Гэр бүлийнхэн маань урлагт их хайртай хүмүүс байдаг. Урлагийн боловсрол эмэгтэй хүнийг төлөвшүүлж, гоо сайхны өндөр мэдрэмжтэй болгодог гэж боддог. Мэдээж мисс, загвар өмсөгч хүн биеийнхээ жинг хадгалахын тулд тогтмол спортоор хичээллэх хэрэгтэй. Миний хувьд сүүлийн гурван жил усан спортоор хичээллэж байгаа.

-Харин их сургуулиа эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн юм билээ. Цаашдаа мэргэжлээрээ ажиллах уу. Эсвэл загварын карьераа үргэлжлүүлэх үү?

-Би 2016 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллахгүй ч өөр зүйлийг хүсэж, мөрөөдөж байна. Цаашдаа үргэлжлүүлээд сурах бодолтой байгаа. Япон улсад энэ сарын 25-нд “Miss International” тэмцээн маань болно. Олон улсын чансаа өндөртэй тэмцээн учраас үлдсэн хэд хоногтоо бэлтгэлээ базааж байна. Би тэнд очоод эх орныхоо нэрээр дуудуулах учраас миний өмнө маш том үүрэг хариуцлага ногдож байгаа. Цаашдаа миссийн тэмцээн уралдаанаа хэзээ ч орхихгүйгээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд амжилт гаргах хүртлээ зүтгэнэ.

-Анх хэрхэн загварын ертөнцөд хөл тавьж байв. Одоо ямар загварын агентлагт харьяалагддаг вэ?

-Би анх 16 настайдаа Шилмэл загварын ордонд Г.Нармандах, Э.Сэлэнгээ багшийн шавь болж байлаа. Ээж маань намайг бүх цаг үед их дэмждэг. Тийм ч учраас ээж маань загварын тайзнаа алхахад нөлөөлсөн хүний нэг л дээ. Би багадаа их өндөр хүүхэд байсан болохоор үеийнхэнтэйгээ ижилхэн болохын тулд бөгтийж явдаг байсан юм. Тэгээд л анх эмэгтэй хүн биеэ сайхан авч явж суръя гээд л сонирхох болсон доо. Би одоо тод модель Г.Уранцэцэг багшийнхаа удирдлага дор ажилладаг.

-Мисс хүн өөрийгөө илэрхийлэхээс эхлээд өөртөө тодорхой шаардлагуудыг тавьдаг юм шиг. А.Сайхантамир хувь хүн талаасаа хэр нээлттэй хүн бэ?

-Би өөрийгөө маш нээлттэй, нийтэч зантай гэж боддог. Намайг ойр дотныхон маань сайн мэднэ. Мэдээж мисс хүний ард өндөр хариуцлага, хүчин чармайлт байхаас гадна өөрийгөө илэрхийлэх чадвар, биеэ авч явж буй байдал маш чухал. Өөрийгөө сорьж байсан тэмцээн бүрт амжилт гаргасан ч өндөр хариуцлага оногдлоо гэж бодож байгаагүй. Яг “Мисс Монголиа 2017” тэмцээний тэргүүн титмийг зүүж байхад илүү хариуцлагатай байх ёстойгоо ойлгосон. Гэхдээ би мисс гээд  хоолоо хасаад явна гэсэн үг биш. Хэлэх үгээ хаана ч хэлэх болно.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бол?

-Би сүүлд “Илтгэх ур чадвар” гэдэг номыг тэмцээний турш уншиж дуусгасан. Миний хувьд одоо өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү анхаарч байгаа. Миний амьдрал, загварын карьер дөнгөж эхэлж байна шүү дээ. Тийм учраас өөрийгөө хөгжүүлэхийн тулд хичээх болно.

-Мисс бүсгүй маань гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Охид, бүсгүйчүүдэд арьс арчилгааныхаа аргаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөөч?

-Эмэгтэй хүн арьсаа сайхан байлгахын тулд сард хоёр удаа гоо сайхны газарт хэрэгтэй. Гэхдээ бүсгүйчүүд маань ажлын ачаалал, санхүүгийн асуудлаас болоод тэр бүр гоо сайхандаа цаг зарцуулаад байддаггүй шүү дээ. Миний хувьд удаан хугацаанд нэг гоо сайхны салонтай хамтран ажиллаж учраас сард 4-5 удаа салоноор үйлчлүүлдэг. Сая “Мисс Монголиа 2017” тэмцээний үеэр 20 хоногийн турш 7-8 удаа салоноор үйлчлүүлсэн байх. /инээв/ Зарим бүсгүйчүүд маань үнэтэй, брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд сайхан болж байна гэдэг. Тэр бол өрөөсгөл ойлголт. Охид, бүсгүйчүүд маань арьсаа байнга цэвэрлэж, арчилж байх нь чухал. Би долоо хоногт нэг удаа халуун усаар арьсаа утчихдаг. Ингэснээр арьс амарч, хуурайшдаггүй. Миний хувьд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд байдаггүй.

-Найз залуутай юу?

-Би өмнө нь найз залуутай байсан. Хүнтэй найзалж, нөхөрлөж үзсэн. Надад ирээдүйд хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. Тиймээс одоогоор найз залуутай болох төлөвлөгөө байхгүй байна. Мэдээж ирээдүйд сайхан гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлнэ.

-Миссийн тэмцээнүүдэд оролцоход гэр бүлгүй байх, хүүхэд төрүүлээгүй байх гэсэн шаардлагыг тавьдаг гэж сонссон. Энэ үнэн үү?

-Мисс бүсгүй маань найз залуутай байж болно. Гэхдээ гэрлэлтээ батлуулаагүй байх гэсэн шаардлагыг тавьдаг. Хоёрдугаарт хүүхэд гаргаагүй байх ёстой. Ер нь бол олон улсын бүхий л миссийн тэмцээн ийм шалгууртай байдаг. Мөн олон улсын гэлтгүй Монголын миссийн тэмцээнүүд насны хязгаартай,  дээрх шалгуурыг тавьдаг юм. Ер нь Монголын загварын ертөнцөд шинээр төрөн гарч буй загвар өмсөгч, моделиуд өөрсдөө л хичээж чадвал амжилтад хүрэх бүрэн боломж бий. Гэхдээ хувь хүний хичээл зүтгэл маш чухал. Манай загварын монополиуд ч гэсэн залуу моделиудыг маш их дэмждэг.

-“Мисс Монголиа 2017” тэмцээний тэргүүн титмийн эзэнд хамтран ажиллах санал хэр ирж байгаа бол?

-“Мисс Монголиа 2017” тэмцээн маань дуусаад долоо хоног болж байна. Гэхдээ энэ хугацаанд компани, бүтээгдэхүүний нүүр царайгаар хамтран ажиллах хэд хэдэн санал хүлээж авсан. Би одоохондоо “Miss International” тэмцээндээ бэлдээд маш завгүй байгаа. Тэмцээнд оролцож ирээд энэ бүх саналыг ярилцаж, хамтран ажиллах бодолтой байна. Би энэ сарын 25-нд яваад ирэх 11 дүгээр сарын дундуур эх орондоо эргэн ирнэ.

– Цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгод нь амжилт хүсье.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-09 202.21.114.134

Huuhen bolgon hiimel dawhraan deer urgun humsug shivuuldeg bolj de

Avatar

Зочин 2017-10-09 66.181.160.65

Амжилт хүсье! Цаашдаа илүү их амжилт гаргаарай. Нутгийн дүүгээ дэмжээд л байж байгаа шүү!!!

Avatar

orange town 2017-10-09 73.135.232.193

ornage town-ii urd tliin shar bairnad ene huuhniig jhan arhidaj baigaad zundoo l s**.aj. baisan. miss bolson bayar hurgie. tend uilchluulechidee hulee avahaa bolitson yumuu. oird tag chig.

Avatar

Нутгийн эгч 2017-10-09 66.181.160.65

Миний дүү хэлэх үгээ бас бодолцож бай, одоо чам шиг хачин юмнуудыг тоож ч харахгүй болохоор атаархаж үхэх гээд байна уу чи, сайхан амжилт гаргасан хүнийг заавал ингэж доош нь хийх хэрэг байдаг юм уу? Монголчууд дандаа ийм атаархуу зан гаргаж байх юм. Нэг нь жаахан дээшээ гарах гэхээр иймэрхүү юмнууд доороос нь татаад дээш нь гаргахгүй байх юм

Avatar

Bold 2017-10-09 70.196.10.4

Ene missa ziss ch geh shig… hend ch herggui y****n belddeg temtseen

Avatar

Kh 2017-10-09 27.123.212.129

Goo saihnii mes zasald orood miss boldog bol ch hetsuu l um bn

Avatar

zochin 2017-10-09 202.179.30.194

oortoo itgeltei, uragshaa ohin mine.

Avatar

Монгол 2017-10-09 27.123.212.140

Буриад Монгол болох юмуу ХА ХА ХА, Жинхэнэ Монгол гэхэээр хэн юм бэ ХХАХА

Avatar

Зочин 2017-10-09 202.9.41.156

Buriad Mongol bolohgui bol uur hen Mongol boloh uu malaa

Avatar

Хэнтийх 2017-10-09 124.158.109.62

Хэнтийн Я Н Х А Н монголын мисс болчих гэж…

Avatar

Хэнтийнх 2017-10-09 124.158.109.62

Хэнтийн [Хориотой Үг] Монголын мисс болчих гэж…

Avatar

Зочин 2017-10-09 150.129.143.225

Urt hamartai, bas hudalaa ineeged bh yum. Ineehiig shudee gargana gj oilgood bhiin huuhnuud. Suuliin ueiin reklam kinond togloj bga huuhnuud bugd hudalaa ineedeg bolj. Ter n gutaagaad bhiin.

Avatar

Зочин 2017-10-09 202.9.42.202

Нүд жоохон долир болохоос сайхан л бүсгүй бн.

Avatar

Зочин 2017-10-09 202.9.43.67

ТЭЭНЭГ ПИСТА БЭ буриад ястан гэдэг юм БУРИАД МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭСЭН БОЛ Ч ЯАХСАН.

Avatar

Зочин 2017-10-09 150.129.143.233

Чи муу Бээжин хавны шэээс хуцалгүй дуугүйхэн хошногоо гавчаад салтаандаа гараа хийчхээд хэвтэж бай [Хориотой Үг] минь. Муу [Хориотой Үг] г**********а хийдэг гаж донтой новшийн нохойнцор

Avatar

Буриад 2017-10-09 79.216.247.88

Охин минь буриад бол ястан.

Avatar

Unshigch 2017-10-09 49.0.161.66

Нүд, ам хоёр л жаахан онцгүй юм даа. Бусдаар бол өөлөөд байх юм алгаа.

Avatar

zx 2017-10-09 182.160.35.11

TOPOD UPT XUL BOL BAINA SHYY.

Avatar

Зочин 2017-10-09 203.91.115.35

Хагалгаанд орохыг нь харсан юмуу. Байгаа байдал нь л энэ.

Avatar

Yuna 2017-10-09 27.123.212.138

Setgeleer unagaah yumnuudiig ugiig toolgui career.aa huuguurei egchee

Avatar

U 2017-10-09 27.123.212.138

Huurhun ohin bnaa amjilt husii

Avatar

Uchral 2017-10-09 202.9.42.207

Hicheel zutgel hudulmur huniig bii bolgoj baigaa yumdaa mundag ohindoo amjilt husie

Avatar

Зочин 2017-10-09 103.9.90.228

Нүдний давхраа, уруул нь шал аймаар хиймэл харагдаж байна. Нүд бол баахан гүйлгээд, шингэнээ алдчихсан юм шиг харагдаад байна. Будчихсан байхад ингэж байгаа юм чинь, будгийг нь арилгаад харвал хэцүү л харагдана даа.

Avatar

Зочин 2017-10-09 202.9.42.207

14ohin dundasa hamagui hurhun aviyastai mundag bsan shuud yalgarch bsan

Avatar

zochin 2017-10-09 202.9.42.207

ene ohiniig anh zagvart orj irehees ni l harj bsan ym bna unher hudulmurch aviyastai uzesgelentei ohin bsan shu odo buuur mundag bolje amjilt husey

Avatar

Зочин 2017-10-09 202.21.106.114

saihan bietei yum baina.

Avatar

Зочин 2017-10-09 122.201.19.86

mongol turuh neg l haragdahgvi bh chin

Avatar

Залуу 2017-10-09 43.242.243.4

Байдаг л вареаны шил байна. Энүүнээс сайхан хүүхнүүдийг хазаж явна. Энүүнээс өөр хөөрхөн хүүхнүүд олдоогүй юм уу? Бандийн юм аа.

Avatar

ed 2017-10-09 66.181.179.194

Sonin yum .. um heleh geheer ataarhsan bolchih bh daa duugai l baiya da kkk

Avatar

ба ба 2017-10-09 202.9.40.17

лол

Avatar

Руугаа 2017-10-09 103.26.194.147

Ямар эрэгтэй хүн шиг царайтай юм

Avatar

Зочин 2017-10-09 202.131.245.243

Өндөр үнэтэй янxaн болох карьераа эхлүүлж байгаа юм аа даа?

Avatar

Зочин 2017-10-09 66.181.179.181

NIIGEMD UGUUJI BAYKH BISH , KHUURTSUGLUKH YUM ALGA ,. KARIER CHI GEKH SHIG . KHUWTSASLAKH , GOYOKHYN DONTONGUUD ,

Avatar

Д 2017-10-09 202.55.191.194

Үзэсгэлэнтэй, ухаалаг охин байна. Амжилт хүсэе

Avatar

Алдаа 2017-10-09 202.179.2.147

-Эмэгтэй хүн арьсаа сайхан байлгахын тулд сард хоёр удаа гоо сайхны газарт хэрэгтэй. /Болор дуран ???/

Avatar

Зочин 2017-10-09 150.129.143.225

Miss buhchuud tsaashaa

Avatar

kkk 2017-10-09 202.55.184.251

ehees tursun turmol goo saihan bish, nud hamar geed hiimel yanz buriin yum hiilgesen ohin bna uu daa, goo saihani mes ajilbart orson hiimel ohidiig missiiin temtseend orohiin bolyulah heregtei bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж