Шинэ засгийн хуваасан "бялуу"

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

Шинэ засгийн хуваасан "бялуу"

Шинэ засгийн хуваасан "бялуу"

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар зөвшилцжээ.

Зөвшилцлөөр талууд сайдын суудлаа 7х8-ын харьцаагаар хувааж, нэр дэвшүүлэхээр болсон ч хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ эцэслээгүй гэх мэдээлэл байна. Гэхдээ харьцаагаа тохирч чадсан тул сайдад санал болгох нэрс өөрсдийнх нь бүлэглэл дотроо ярилцах тааллын асуудал ч гэж хэлж болох аж.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яамтай байсан. Энэ тоо өөрчлөгдөхгүй ч Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудлыг нэмэхэд  7х8-ын харьцаа хадгалагдаж байгаа юм.

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Энэ үеэр МАН-ын бүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж, эцсийн шийдлийг гаргах аж.

УИХ дахь МАН-ын 65 гишүүнтэй бүлэг хоёр хуваагдаж, У.Хүрэлсүхийг дэмжсэн 33-ын “бүлэг”, М.Энхболдын талд зогссон 32-ын “бүлэг” бий болоод байгаа. Бүлгүүд шинээр байгуулагдах Засгийн газарт мэргэжлийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, туршлага хуримтлуулсан хүнийг сайдад нэр дэвшүүлэх ёстой гэсэн байр суурь барьж байна.

Энэ шалгуурт зарим нэг хүн УИХ-д анх удаа сонгогдсон, мөн УИХ-ын гишүүн биш гэдэг үнэлэмжээр танхимд багтахгүй байх магадлал бий аж. Гэсэн ч УИХ дахь 33-ын “бүлэг” С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах бүрэн боломжтой гэж лоббидож байгаа бол 32-ын бүлгээс Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг А.Цогцэцэг сайдын суудалд томилуулахаар зүтгүүлж байна гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дэслэгч генерал Ц.Тогоог Батлан хамгаалахын сайд болгох сонирхол бий ч, Засгийн газраа УИХ-аас бүрдүүлж, хүчирхэг танхимтай болно гэх үгийг намынхандаа амлачихсан, мөн бүлэг дээрээ Б.Бат-Эрдэнэ сайдыг танхимдаа үлдээх санал гаргасан зэрэг нь эцсийн сонголт хийхэд түвэгтэй болгожээ.

Тандалтаар шинэ Засгийн газарт дараах гишүүд багтах магадлал өндөр байна.

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх
  • Шадар сайд Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж (Ц.Нямдорж гишүүний хувьд татгалзсан гэх мэдээлэл бий)
  • Батлан хамгаалах Б.Бат-Эрдэнэ, дэслэгч генерал Ц.Тогоо
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тодорхойгүй
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тодорхойгүй
  • Барилга, хот байгуулалтын сайд тодорхойгүй
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Д.Сарангэрэл
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Энх-Амгалан
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам- Д.Сумъяабазар
  • Эрчим хүчний яам Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон яригдаж эхэлсэн
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж