Тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх зарлиг гаргав (2010.10.15)

Хуучирсан мэдээ: 2017.10.09-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх зарлиг гаргав (2010.10.15)

1935.10.12 Булан дэрс, Хар нуур, Хавирган овооны чиглэлээр Япон баргын зэвсэгт халдлага ширүүсч, улсын хилийг цөмрөн орж, зарим харуулуудыг түрэмгийлэн эзлэв.

1948.10.15 БНМАУ БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоов.

1966.10.11 Соёлын тэргүүний ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн болов.

1967.10.14 Монголын зурагт, радиогийн явуулын станц анх удаа үйлдвэрийн газраас шууд сурвалжлага хийв. “Уран үйлчдийн чуулган” нэрээр бүтэн хоёр цаг явуулсан энэхүү шууд нэвтрүүлгийг залуучуудын редакцийн редактор Н.Шаравдорж, найруулагч Б.Зориг, С.Бадрах, нэвтрүүлэгч Б.Хишгээ, ассистент найруулагч Б.Уртнасан, зураглаач Д.Нямсүрэн, Ч.Баяраа, Д.Чулуун нар бэлтгэжээ.

1968.10.12 Энэ өдөр Мексик улсын Мехико хотод Зуны XIX олимпийн наадам нээлтээ хийжээ. Тус олимпийн наадамд 112 улсын 5516 тамирчид оролцсоноос Монгол Улс спортын 4 төрлөөр 20 тамирчин илгээж, Олимпийн наадмын анхны медалиа хүртсэн. Чөлөөт бөхийн -87кг-д Ж.Мөнхбат мөнгө, -52кг-д Ч.Дамдиншарав, -70кг-д Д.Сэрээтэр, -78кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан юм.

2010.10.15 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг гаргав.

2013.10.12 АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг АНУ-ын Азийн сангийн шагналаар шагнав.

2014.10.14 Зам, тээврийн сайд А.Гансүх Иргэний нисэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халах тушаал гаргажээ.

2014.10.14 Төв аймгийн хорих ангид саатуулагдаж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлав. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байсан гэмгүй залуусыг баривчлан саатуулсан гэж үзэн, ийм шийдвэр гаргажээ.

2016.10.10 НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхитай хотыг бий болгох нь“ уриалгад Монгол Улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэв. Дэлхийн 3368 хот нэгдэн уг уриалгад нэгдсэн байдаг. 

2016.10.12 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж