Танхим компаниудыг хохироов уу? | News.MN

Танхим компаниудыг хохироов уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Танхим компаниудыг хохироов уу?

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нар өнөөдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Монгол-Хятадын Экспо 2017” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 26-30-ны хооронд Хөх хотод болсон. Мэргэжлийн хяналтын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, ХААХҮЯ хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэнд Монголын 30 гаруй аж ахуй нэгж оролцжээ. Тэдгээрээс махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 17 компанийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотоос есдүгээр сарын 22-ны өдөр Хөх хот руу ачигдсан боловч Хятадын Хорио цээрийн газраас буцаагдсан байна.

Хятадын гааль дээр 16 өдрийн турш гацсан машин өчигдөр /2017.10.08/ Улаанбаатарт буцаж иржээ. “Махан бүтээгдэхүүн ачсан машиныг өнөөдөр онгойлгоно” гэсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах баг “Техник импорт” ХХК-ийг зорилоо. Биднийг очиход Хотын гаалийн талбай дээр мах махан бүтээгдэхүүн ачсан машин ирчихсэн байлаа. Мөн компанийн төлөөллүүд нь цугларчээ. Мөн Хотын гаалийн газар, ХААХҮЯ,  МҮХАҮТ-ын төлөөлөл ирэв.  Мэргэжлийн хяналтын газар хүмүүсийг хоёр гурван цаг хүлээлгэлээ гэж хохирсон гэх аж ахуй нэгжийн төлөөллүүд ярьцгааж байлаа. Чингэлэгт байгаа  мах махан бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь дуусч, ямархуу байдалтай болсон бол гэдэгт тэд багагүй санаа зовж байгаагаа нуусангүй. Холбогдох албаны хүмүүсээс тодруулга авах гэсэн боловч “хуралтай байна” гэх товчхон бөгөөд албан хариулт өгөв. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Хар жагсаалтад оруулна гэж дарамталж байгаа болохоор сэтгүүлчдэд яриа өгөхгүй” гэж хохирогч компанийн зарим хүн ундууцаж байв.

Болсон явдлыг эргэн тодруулбал есдүгээр сарын 22-нд махан бүтээгдэхүүн ачсан машин Улаанбаатар хотоос гарч, Эрээн хотын гааль дээр гурав хоносон байна. “Бид  бүтээгдэхүүнээ авъя” гэсэн чинь “Шинжилгээний хариу муу гарсан” гээд үзэсгэлэнд оролцуулаагүй. Уг нь Мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ өгөөд шалгуулаад бичиг баримтаа бүрдүүлээд явсан компаниудын бүтээгдэхүүнүүд шүү дээ. Хохирлын хэмжээ хамгийн багадаа  30 сая төгрөг ба түүнээс дээш. Бид тооцож үзэхэд нийтдээ 200 сая ам.доллар болоод байгаа юм. Тэгсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэт өндөр үнээр тооцсон байна. Хиамны нөхөн төлбөрийг барагдуулна, хатаасан мах болон лаазалсан бүтээгдэхүүнийг буцаан олгоё гэсэн санал тавьсан. Чингэлэг задлахаар  муудсан муудаагүйгээр нь ялгаад муудсаныг нь устгалд оруулж нөхөн төлбөрийг барагдуулна, муудаагүй бүтээгдэхүүнийг зар гэж  шахаж байна” гэж хохирсон компанийн төлөөлөл ярьж байлаа.

Чингэлэг задлах үед бүтээгдэхүүнээ авч явахаар зарим компанийн ачааны машинууд ирсэн байв. “Нүдээр хараад гайгүй бүтээгдэхүүнийг авна даа. Энд өгч алдагдалтай ажиллаж байхаар бараагаа авна” гэж нэг хэсэг нь ярьцгааж, нөгөө хэсэг нь “Утлагатай хиам байлаа гээд чийгшилтэй, зөв горимд хадгалаагүй байхад тэр бүтээгдэхүүнийг аваад яах юм бэ.  Хүмүүсийг хордуул гэж байгаа юм уу. Авлаа гэхэд дараа нь асуудал үүсвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм” гэцгээж байв.

Гурван цаг хүлээсэн үйлдвэрлэгчид бухимдаж, хурал хийж байсан өрөөнд ороход “Мэргэжлийн хяналтаас гурван байцаагч ирсэн хорио цээрийн байцаагч нарыг  ирэхийг хүлээж  байна.  Хорио цээрийн байцаагч нар устгал хийх үгүйг нь шийддэг юм” гэж албаны хүмүүс учирлав.

Хүмүүсийг ийн ярьцгааж байх зуур Мэргэжлийн хяналтын газрын шинжээчид ирж, чингэлэг онгойлгоход шаардлагатай хүмүүс бүгд цугларлаа. “Манай байгууллагаас танай бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангаж байна уу гэдгийг л шалгана. Бүтээгдэхүүн муудсан эсэхийг лабораторийн шинжилгээгээр нотолсны дараа л устгадаг. Хятадын талаас шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс хэдэн компанийн бүтээгдэхүүн шаардлага хангасан, хэд нь хангаагүй болохыг нотлох ёстой. Өнөөдөр амралтын өдөр учраас Улсын мал эмнэлгийн төв лаборатори ажиллахгүй. Тусгай хамгаалалтын бүс болохоор дуртай үедээ орж болохгүй байна. Маргааш бүтээгдэхүүнээс дээж авна. Хариу нь 72 цагийн дараа гарна” гэж Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн  улсын ахлах байцаагч  Ж.Алтанзул хэлэв.

Мэргэжлийн хяналтын газар бүтээгдэхүүнээс дээж аваад 72 цагийн дараа хариу гарсны дараа чингэлгийг задална гэж байсан бол хохирсон аж ахуй нэгжүүдийн төлөөлөгчид чингэлгийг шууд задлахыг шаардаж байсан юм.

“Траст трейд” ХХК-ийн Гадаад худалдааны борлуулагч Б.Насанжаргал “40 тоннын чингэлэгт 17 компанийн бүтээгдэхүүн байна. Муудсан нь тодорхой байхад задлахгүй цаг алдаад байх юм. Хамгийн бага нь 35 сая дээд тал нь 120 сая төгрөгийн бараатай байна. Зохион байгуулагчид муу  ажилласан юм шиг санагдсан. Бичиг баримт нь дутуу байсан” гэв.

МҮХАҮТ болон Үйлвэрлэгчдийг дэмжих холбоо хоёрт дээрх 17  компани бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна. Бүтээгдэхүүний үнэ, устгалын  зардал зэргийг тус хоёр байгууллагатай тооцно  гэдгээ  ч тэд илэрхийлж байв.

МҮХАҮТ-д Хятадын талаас бүх махан бүтээгдэхүүн шаардлага хангаагүй гэсэн хариу ирүүлсэн байна. Шинжилгээний хариу муу гарсан тохиолдолд Хөх хотод устгал хийх ёстой байсан. Гэвч хохирсон байгууллагуудын нэг нь ч буцаан татах санал тавиагүй байхад  махан бүтээгдэхүүн ачсан машин нааш ирсэн аж. Манай улсад шүлхий өвчин гараад байгаа энэ үед Хятадын талаас үзэсгэлэнд мах сүүн, бүтээгдэхүүнийг оролцуулахгүй гэдгийг өмнө нь хэлж байжээ. Гэсэн ч МҮХАҮТ-аас мах сүүн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд оруулж болно  гэж 30 гаруй аж ахуй нэгжийнхэнд хэлжээ. Үүнээс болж 17  аж ахуй нэгж 660 гаруй сая төгрөгөөр хохирчихоод байна гэж бизнес эрхлэгчид үзэж буй юм.

Э.Сосорбурам

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.Л 2017-10-08 66.181.160.1

Доржсүрэн болон С.Дэмбрэлийн үед Танхимын суурь фундамент, том платформ үүссэн. Одоогийн дарга нар нь түүнийг нь авч явж чадахгүй түүхэндээ анх удаа гишүүдээ хохироож гомдол сонсов. М.Оюунчимэг, М.Сарандаваа зэрэг хувиа бодсон дарга нар Танхимыг уруудуулж дампууруулж байна. Одоо цахим сошиал хөгжсөн орчин үед Танхимын үүрэг байхгүй болж байна. ирээдүйгүй. Хэдэн настай үе өнгөрөөсөн захирлуудтай томоохон компаниудад л үйлчилдэг байгууллага болж хувирсан. Японд бизнесменүүд очиход Танхимыхан нь чацаргана, давс зараад зогсож байгааг юу гэх вэ. танхимын орлогч дарга М.Сарандаваа аймагт очоод салбартанхимаараа биш баар рестораноор ороод явдаг. Ийм байхад ажил яаж сайжрах вэ.

Avatar

Tom yls tom setgene 2017-10-08 202.179.18.187

Xodoo ajaxyin yamtaigaa ychraa olooch kkk. Tanxim zovxon business yzesgeleng zoxion baigyylj baigaa sh dee .Malin xaldvart ovchin garal yysliin talaarx asyydlaa sain zoxitsyylaad baraagaa achixgyi dee. Xyatad yls manaix shig shylxii malin xaldvart ovchin garchixsan gazraas max tsagaan ideeg oryylj ooriin dotoodin xynsnii mai aj axyigaa syid xiilgex yy? Ovor mongol chin Xyatadin gol xodoo aj axyin bys shyy dee. Tom yls tom setgene gej ene dee .

Avatar

Иргэн 2017-10-08 202.70.37.34

Лхагважав даргаа энэ МҮХАҮТанхим чинь таны Урбанек оруулж ирж зардаг жижиг компаниас чинь шал өөр юм шдаа та жижиг компаниа олигтой авч явж чадаагүй байж яаж танхимыг авч явж чадна гэж бодоо вэ одоо бүүр муудаагүй байгаа дээр нь ажлаа нэр төртэй өгөөд лайзуул яасын

Avatar

зочин 2017-10-08 112.72.8.243

Танхимын одоогийн удирдлагууд дампууруулаад нэр хүндийг нь унагаад бүр дуусгалаа даа. Чадахгүйгээ мэдэж байж өөрсдөө яваад өгмөөр юм. Мөнгө идэхээс өөр ид шидгүй [Хориотой Үг] хэдэн хүмүүсийн гарт дууслаа. Сая Хөххотын үзэсгэлэнг ямар ч зохион байгуулалтгүй, ахиу хураамж авч ашиг хийхээс өөр зорилгогүй маш муу ажилласан. Үйлдвэрлэгч нараас 300 гаруй сая төгрөг идэхээр хураасан мөнгөөрөө хохирлыг барагдуулвал таарна.

Avatar

Zochin 2017-10-08 150.129.143.13

Za ene mahnii kompaniud baraa ni uzesgelend oroogui bj bolnoo, busad oroltsson 200 garui kompani birluulaltaa sain hiigeed amjilttai yvaad irsen bgaa, mongol ulsad 2 terbum tugrug sayiin exponoos orj irsen bgaa, vvniig yagaad medeelehgui zovhon aldaa dutagdal deer fokuslaad baina ve? Shaardlaga hangahgui buteegdehuun, sav baglaa boodolgui buteegdehuun avch yvsan ni kompaniudiin uursdiinh ni hariutslagagui uviagui uildel sh dee, buruugaa busadruu chiheh mongolchuud lol

Avatar

Зочин 2017-10-08 103.229.121.143

Ажил хийж чаддаг чадвартай хүмүүсээ халаад баахан унхиагүй юмнууд авсан бналээ. Дарга нар нь танхимыг сүйрүүлж бна урьд нь ийм бгаагүй

Avatar

зочин 2017-10-08 119.40.100.253

Танхим нээрээ үнэн дампуурч байна дөө. Одоогийн хэдэн дарга нар нь баахан хор найруулж байж сонгогдсон. Хор найруулгаар сонгохоор ийм л муу сонголт олж байгаам даа. Хар жагсаалт гэж юу байдийн. Тийм юм байхгүй. Аж ахуйн нэгжүүд та нар ийм арчаагүй юмнуудын ийм үгнээс айж дуугарахгүй байна гэдэг чинь буруу. Танхим та нарт туслах ёстой газар болохоос биш дарамталдаг газар биш. та нар иймхэн юмнаас айгаад дуугүй байгаад байхаар харин ч сайн чанга хашгирах хэрэгтэй юм биш үү

Avatar

Зочин 2017-10-08 112.72.8.243

Танхим гэдэг байгууллага сүүлийн үед дампуурч байна. Шинэ удирдлага өөд нь татаж чадахгүй юм аа/ мэдээж мэдлэг туршлага, чадвар нь дутагдана/ гэхэд уруудуулчихгүй авч явах ёстой. Ах дүү, хамаатан садан найз нөхдийн цугларал болсон газар яаж ч сайн ажиллахавв Лхагважав дарга сэтгэл гаргаад ажиллаасай даа, тэгэхгүй бол олон жилийн түүхтэй энэ байгууллага Та нарын үед ийм байдалд орсон хэмээн хойч үе муугаар дурсаж явна даа.

Avatar

Зочин 2017-10-08 202.131.236.170

Мэргэжлийн Хяналтын Газар гэж бүтэхгүй газрыг тараах хэрэгтэй, мөн хорио цээрийн алба гээд бөөн хүнд сурталтангууд байна. Төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байдаг бөгөөд МОНГОЛ улсын нэрийг гутааж байна даа.

Avatar

Зочин 2017-10-08 183.81.171.99

"Бид тооцож үзэхэд нийтдээ 200 сая ам.доллар болоод байгаа юм". Юун 200 сая доллар вэ?

Avatar

Иргэн 2017-10-08 202.55.184.194

Дэмбэрэл даргаас хойш танхимын үйл ажиллагаа муудсаан, шинэ дарга нар юу хийж гийгүүлэв

Avatar

Зочин 2017-10-08 43.242.242.57

Хятадын тал Экспог зохион байгуулах Монголын талын бүх зардлыг даан зохион байгуулж байхад Танхим үнэхээр сэтгэл гаргаагүй ажилласан. Лхагжав гуай наад ажилчидадаа арга хэмжээ ав

Avatar

Зочин 2017-10-08 150.129.142.205

Танхим үйлдвэрлэгчдийг дэмждэг байгууллага юм уу дарамталдаг байгууллага юм уу? Энэ удаагийн үзэсгэлэнг маш муу зохион байгуулсаныг хэлсэн чинь хар дансанд оруулна, дахиж үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж үйлдвэрлэгчдийг дарамталсан байна. Энэ одоо юу болж байгаан. Баахан чадваргүй нөхдүүд ажилд аваад, хариуцлага алдчаад, бурууг нь хэлхээр ингэж аашилдаг. Өөрсдийгөө юу гэж бодоод байна

Avatar

Зочин 2017-10-08 27.123.212.132

Ээ хөөрхий энэ худалдаа аж үйлдвэрийн танхис дуусжээ хөөрхий

Avatar

зочин 2017-10-08 66.181.164.247

ер нь бол хэцүү байгаа ш дээ, мөнгө төгрөгөө идэж уугаад, дарга нар нь дотроо хэрэлдээд, ажилчдаа халаад, хувийн компани шиг, ажил хийдэг хүн ч байхгүй болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж