Нефтийн салбарт татварын онцгой зохицуулалт хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Нефтийн салбарт татварын онцгой зохицуулалт хэрэгтэй гэв

Нийт 200 ширхэг нийтийн зар мэдээний самбарыг тус дүүргийн 16 хороонд өгч, олон хүн цугладаг газар байршуулж, иргэдийг мэдээллээр хангах юм байна.

Оросын нефтийн салбарт хөнгөлөлт биш харин татварын онцгой зохицуулалт хэрэгтэй хэмээн Ханты-Мансийск автономит тойргийн Захирагч хатагтай Наталья Комарова хэллээ. Энэ зохицуулалтад тухайн ордын онцлог, газар зүйн байрлал зэргийг харгалзан үзэх ёстой гэж тэр үзэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт “Оросын эрчим хүчний 7 хоног” нэртэй форум зохиогдсон бөгөөд энэ форумын үеэр тэрбээр ийнхүү мэдэгджээ. “Нефтийн салбарын онцлогуудыг татварын зохицуулалтаар илэрхийлэх шаардлага байна. Тухайн ордын газарзүйн байрлалын онцлогийг хүртэл харгалзан үзэх ёстой. Ингэж байж энэ салбарын орлогыг зохицуулж болно” хэмээн тэр мэдэгдлээ.

Оросын эдийн засаг түлш, эрчим хүчээс ихээхэн хамааралтай байгааг бууруулах бодлогыг барьж байгааг тэр сайшаасан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж