Эмийг хаагуур борлуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Эмийг хаагуур борлуулах вэ?

УИХ-ын чуулганы хуралдаан хоёр өдөр саатлаа. МАН-ын гишүүд СЕХ-ны шийдвэрээс болж Төрийн ордон болон Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагсав.

ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард хүнсний дэлгүүрүүдээр эм, эмийн бүтээгдэхүүн худалдаалах асуудлыг хэлэлцсэн юм. Эмийн сангаас гадна хүнсний дэлгүүр, супермаркетуудад эм, эмийн бүтээгдэхүүн борлуулах нь эмийн жижиглэнгийн үнэд өрсөлдөөн бий болгоно гэж Худалдааны яам үзэж байгаа ажээ.

Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд хүмүүс олон талын байр суурийг илэохийлж байгаа юм. РИА Новости агентлагийн явуулсан судалгаагаар эмийг хүнсний дэлгүүрээр зарах нь хэрэглэгчдэд эрсдэлтэй байж магадгүй гэжээ. Тэртээ тэргүй эмийн санд жоргүйгээр олгодог эм хангалттай их байгааг хүмүүс онцлон дурдсан байна.

Хүнсний болоод өргөн хэрэглээний бараа зарж байгаа хүмүүст эмийн худалдааг хариуцуулах нь зохисгүй хэмээн эмийн худалдааны “Аптечная сеть 36,6” сүлжээ компанийн Олон нийттэй харилцах хэсгийн дарга Алексей Киселев-Романов РИА агентлагт ярьсан байна. Ийм худалдаа эрхлэхийн тулд тусгай боловсрол, зөвшөөрөл шаардлагатайг тэр онцолжээ.

Эмийн бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүрээр зардаг уламжлал дэлхийн хэд хэдэн оронд бий. Тухайлбал, АНУ, мөн Скандинавын орнууд. Гэхдээ эдгээр оронд жортой олгох эм, жоргүй олгох эмийг тодорхой зохицуулсан байдаг, энэ зохицуулалт Оросын практикаас эрс ялгаатай хэмээн INFOLine агентлагийн захирал Иван Федяков ярьж байна. Жишээ нь, өвчин намдаах эмийг Орост чөлөөтэй худалдаалдаг бол АНУ-д энэ төрлийн эмийг хатуу хяналттай, жороор олгодог.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж