Орос эрчүүд богино насалж байна | News.MN

Орос эрчүүд богино насалж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Орос эрчүүд богино насалж байна

УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдийг буйдангаар даран “манаж” буй МАН-ын эрхэм гишүүд түрүүчээсээ тарж эхэллээ.

Дэлхийн банкнаас гаргасан тоо баримтаар Европын орнууд дундаас 65 хүрэлгүй нас барж байгаа үзүүлэлтээр ОХУ тэргүүлж байна. Уг тоо баримтаар орос эрчүүдийн 43 хувь нь 65 нас хүрэхээсээ өмнө бурхны оронд очиж байгаа ажээ.

Дэлхийн энэхүү тоо баримтаа НҮБ-аас 2015 онд хийсэн хүн амын судалгаанд үндэслэн гаргасан байна. НҮБ энэ судалгаагаа хоёр жил тутам хийж, хоёр жилийн дараа олон нийтэд тайлагнадаг.

ОХУ-аас гадна эрчүүдийн нас баралт өндөр байгаа орнуудад Украин, Беларус, Молдав, Литва, Гүрж, Азербайжан, Болгар, Унгар, Румын, Армян, Эстон орж байна. Харин Исланд, Швейцарт хамгийн бага буюу 10 хувьтай байна. Швед, Итали, Нидерланд, Мальта, Норвегт 11 хувьтай байгааг уг судалгаанаас харж болох юм.

ОХУ-ын Улс ардын аж ахуйн хүрээлэнгийн профессор Михаил Колонтайн үзэж байгаагаар ОХУ, Беларус, Украинд эрчүүд эрт нас барж байгаа нь 1990-ээд оны үйл явцтай холбоотой ажээ. “Эдгээр улсад 1990 он гээд төвлөрсөн эдийн засаг нурж, хүн амын амьжиргаа доройтсон. Тэр дундаа эрчүүдийн амьжиргааны түвшин Европын бусад улс орноос хамаагүй дордсон. Эрчүүд богино насалж байгаад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий” хэмээн тэр хэлжээ. Эдгээр хүчин зүйлд, нэгдүгээрт, нэг хүнд ногдох ДНБ буурсаныг нэрлэсэн байна. Энэ үзүүлэлт өндөр байх нь амьжиргаатай шууд холбоотой. Хоёрдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй гэжээ. Харин гуравдугаарт, орос эрчүүдийн зан байдалтай холбоотой гэсэн байна. Тухайлбал, өөрийн эрүүл мэнддээ хандах байдал, спортоор хичээллэх байдал, хоол хүнсний дадал зуршил нөлөөлсөн гэж Михаил Колонтай үзжээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд, ялангуяа хүн ам олонтой том хотуудад эрчүүдийн наслалт нэмэгдэж байгааг мэргэжилтэн онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

arhi 2017-10-08 103.57.92.88

erchuud n duusmagts huuhnuudii n ta nar avaarai. unegui shuu

Avatar

arhi 2017-10-08 103.57.92.88

ashguidee. sagsuu orosuud daldarch baig

Avatar

Зочин 2017-10-08 99.203.15.160

Хуучин СССР-ийн нөлөөнд байсан улсууд л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж