2017.X.9-2017.X.15
ХОНЬ: Энэ долоо хоногт таны эрч хүч буцалж байх болно. Сэтгэл хөдлөлөө хянаж, аливаад хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарна. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.
ҮХЭР: Хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн долоо хоног айсуй. Ажилтай холбоотой сайхан боломж гарч ирнэ. Багагүй хугацаа зарцуулсан ч үр дүн тааруу байсан ажлаа амжилттай гүйцээх түлхүүрийг олно. Амжилтаа тэмдэглэхдээ бэлдээрэй. Ганц бие хүмүүс онцгой нэгэнтэй учрах бололтой. Орлого, зарлагаа сайтар хянаж, жижиг сажиг гэлтгүй аливаа зүйлд няхуур хандаарай. Эрүүл мэнддээ анхаарч, амин дэмээр эрч хүчээ нөхөөрэй.
ХАМТАТГАХ: Долоо хоногийн эхээр ажилдаа гол анхаарлаа хандуулж, зугаа цэнгэлээс хол байхыг хичээгээрэй. Ажил хэргийн түншүүдтэй санал зөрсөн ч өөрийнхөө зүтгэх хэрэггүй. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой хандах хэрэгтэй. Томилолт эсвэл зугаалгаар хол замд гарч магадгүй. Таньж мэдэхгүй хүнд хэт их итгэх хэрэггүй. Хосуудын харилцаа сэргэж, романтик мөчүүдийг хамтдаа өнгөрөөнө.
МЭЛХИЙ: Таны амьдралын зорилгыг өөрчлөхүйц үйл явдал тохионо. Сайн ч бай, муу ч бай өөрчлөлт зайлшгүй ирж байна. Бусадтай харилцахдаа бүдүүлэг авирлах, үл тоох хэрэггүй. Танд сайн санасан нэгнийг гомдоосноор хожим харамсаж мэднэ. Долоо хоногийн сүүлээр таныг сорьсон дурлалтай учирч магадгүй. Ажил хэрэгт тулгарсан саадыг хамт олны хүчээр давахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайнгүй байна.
АРСЛАН: Ажлын идэвхгүй, үлбэгэр байдал чинь амжилтаас хойш чангааж байна. Үзэл бодлоо зөв зохистой аргаар хамгаалах хэрэгтэй. Итгэмтгий, өгөөмөр байдал, бодит байдлыг хийсвэрээр хүлээж авдаг зэргээс үүдэж, санхүүгийн алдагдал хүлээх болно. Гэр бүлдээ илүү цаг зарцуулж, хамтдаа дурсамж бүтээх хэрэгтэй. Хосын харилцаанд үл ойлголцол гарч магадгүй. Хэн нь түрүүлж буулт хийх нь чухал бус харилцаа чинь хэр үнэ цэнэтэйг бодож үзээрэй.
ОХИН: Стресс бухимдал дээд цэгтээ хүрнэ. Хэт амбиц хөөх нь ажил хэрэгт саад учруулах бөгөөд стресс нэмнэ. Хүсэл зорилгодоо хүрэх зөв замыг эрэлхийлээрэй. Өөртөө сэтгэл хангалуун бус хандлага чинь хайр дурлалын харилцаанд ойлгомжгүй байдал үүсгэж байна. Найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөх, спортоор хичээллэх, явган аялал хийх зэргээр сэтгэл санаагаа сэргээхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал долоо хоногийн сүүлээр сайжирч эхэлнэ.
ЖИНЛҮҮР: Таны өөртөө итгэх итгэл суларч, амьдралын эрч хүч буурна. Энэ байдал таны ажлын амжилт болон харилцаанд саад учруулах бололтой. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас шалтгаалан хэт баяр хөөрт автах эсвэл хэт гуниг гутралд орох бололтой. Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах эсвэл дотны найз нөхөдтэйгөө уулзаж, сэтгэлээ нээн ярилцаарай. Хууль шүүхийн асуудалд ялалт байгуулах болно.
ХИЛЭНЦЭТ: Баяр хөөртэй явдал, амжилт тохионо. Шийдэмгий, зоригтой байснаараа амьдралдаа тохиосон аливаа зөрчилдөөнийг давж чадна. Уран бүтээлчид онгодтой байж, гайхамшигтай бүтээл туурвих болно. Тооцоотой байж, мөнгөтэй харьцаж сурах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдтэйгээ үл ойлголцох магадлалтай. Хэрүүл маргаан дэгдвэл уураа барьж, тайван байдлаар асуудлыг шийдэхийг хичээгээрэй. Ганц бие хүмүүс анхаарал татсан нэгэнтэй учрах боловч хөнгөмсөг загнах хэрэггүй.
НУМ: Гэр бүл, хосын харилцаанд таатай. Хайр дурлалын харилцаанд зүрх сэтгэлээ дагаж, ажил хэргийн асуудалд толгойгоо ашиглах хэрэгтэй. Ганц бие хүмүүс сонголтоо хийхдээ сэтгэл зүрхээ сайтар чагнах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд ажил ихтэй байна. Аялж, зугаалах хүсэл их байвч танд зав чөлөө олдохгүй бололтой. Сэтгэл хөдлөлөө барьж, стресс бухимдалд автахаас зайлсхийгээрэй. Орлого бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.
МАТАР: Энэ долоо хоногт таны бүх асуудал эергээр өөрчлөгдөнө. Ажлын хүрээнд нөхөрсөг байдал сэргэж, хамт олны уур амьсгал сайжирна. Сугар, Санчир гариг, сарны нөлөөгөөр долоо хоногийн сүүлээр хайр дурлалд ээлтэй. Энэ нь таны сэтгэл санааг өндөрт өргөж, хэтэрхий эрч хүчтэй байх болно. Санхүүгийн асуудлаа шийдэх арга замыг олно.
ХУМХ: Хойшлуулалт, хүлээлт дууслаа. Таны хүлээж, төлөвлөж байсан таатай үе ирж байна. Амбиц хөөх биш амжилтын төлөө ажиллах хэрэгтэй. Эрч хүч, сэтгэл татах байдал нэмэгдэж бусдын анхаарлыг татна. Санасандаа хүрч, ажил бүтнэ гэдгийг та зөнгөөрөө мэдэж байгаа. Сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаа орлого зарлагаа давж таныг баярлуулна. Үл ойлголцож, хөндийрсөн харилцаа эргэн сэргэж, илүү халуун дотноор үргэлжлэх болно.
ЗАГАС: Боломжийг алдалгүй, шинэ ажил, төслийг эхлүүлэх үе. Шийдэмгий байж ямар ч эрсдэлийг давж гарах хэрэгтэй. Учир нь энэ бол удаан, сайн төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгох цаг юм. Хайр дурлалын харилцаанд халуун дотно, нээлттэй байх хэрэгтэй. Санхүүгийн орлого нэмэгдэх боловч санасан хэмжээнд хүрэх болоогүй л байна. Гэр бүлдээ анхаарал тавьж, эцэг эхдээ ачлалаа үзүүлэх хэрэгтэй. Хөнгөн ханиад хүрэх магадлалтай байна.