Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

10 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч Дорноговийн нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж