Сэрэмжлүүлэг: Цас шуурч, зам даваа хаагдаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Цас шуурч, зам даваа хаагдаж болзошгүй

Дэлхийн од Монголд саатлаа. Энэ бол хип хоп сонирхогч хэн бүхний шүтээн болсон амьд домог “Onyx”. 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан “Onyx” хамтлаг хэдхэн цагийн дараа тайзнаа үэзгчидтэй уулзахад бэлэн болжээ.

Цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсч, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн тул онцын шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Дархан, Сэлэнгийн замд цас шуурч, зам даваа хаагдсан тул Дархан-Уул аймгийн онцгой комиссын 2017 оны 10-р сарын 8-ны өдрийн шийдвэрээр Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг  түр хугацаагаар хаагаад байна. Үүнтэй холбогдуулан Дархан чиглэлийн суудлын галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм. Мөн Архангай аймаг, Цагаандаваа чиглэлийн замд халтиргаа гулгаа үүссэн тул тус аймгийн АЗЗА цас, мөсийг цэвэрлэн, нэг чиглэлийн замаар хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

                                                                                     

Иймд зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Өнөөдөр болон маргааш ихэнхи нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх юм байна. Аравдугаар сарын 6-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр салхи 8-9-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулснаар, энэ сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх юм байна.

 

Т.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж