Намрын дунд сарын 18-ны өдөр нийт нутгаар цас орлоо. Энэ өвлийн анхны цас, эсвээс намрын дунд сарын цас хэмээн нэрлэж болох энэхүү цас зарим нутагт шуурга болон дэгдсэн бол заримд нь зөөлөн бударч, цэвэр агаар бэлэглэв. Анхны цаснаар Архангай, Дархан-Уул, Өмнөговь аймгуудад их хэмжээний шуурга дэгдэж, зам харгуй хаагдсан бол нийслэл орчимд аядуу зөөлөн орж, чийг нэмсэн билээ. Анхны цас хүмүүсийн дуран авайд хэрхэн буусныг уншигчдадаа хүргэе.