Хаана хамгийн хямд гулгаж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Хаана хамгийн хямд гулгаж болох вэ?

Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Д.Батхуягт холбогдох хэрийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцааж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Европт хамгийн хямдаар гулгаж болох цанын бааз хайж байна уу. Тэгвэл танд Европын хамгийн хямд үйлчилгээний тарифтай цанын баазуудыг танилцуулж байна. 

1. Франц, Лез-Уш цанын бааз

300 еврогоор Шамон-Мон-Блан дахь цанын баазад та хангалттай зугаацаж чадна. Les Houches бар оройн 17-19.00 цагийн хооронд пиво хямдралтай. Тасалбарын үнэ дунджаар нэг өдрийн 43 евро, зургаан өдрийнх 215 евро. Женева хотын нисэх буудлаас автомашинаар Лез-Уш руу нэг цаг яваад очно. 

2. АНУ, Колорадо муж улс, Крестэд Бутт уулсын цанын бааз

Орон нутгийн иргэд ихээр зорьдог тус цанын баазын лифтийн үнэ 95 доллар. Энд хундага дарс зургаан ам.доллар, кофе хоёр ам.долларын үнэтэй. Өдрийн тасалбар дунджаар 95 ам.доллар, зургаан өдрийнх 294 ам.долларын ханштай. 

3. Словени, Вогель

Гэр бүл, хосоороо очвол хамгийн тохиромжтой. Учир нь уулын оройгоос хэдхэн минутын дотор үзэсгэлэнт Бохинж нуур руу хүрч болдог. Хэрэв та энд дэлгүүрээс авбал пиво хоёр фунт-стерлинг, лонх дарс таван фунт-стерлингийн үнэтэй. Зургаан өдрийн тасалбар 119 фунт-серлинг байдаг. 

4. Итали, Ливигно

Гаалийн татваргүй бүстэй Ливигно дахь цанын бааз нь мэргэжлийн цана болон скноубордоор гулгагчдын очих дуртай газар. Энд пиво дунджаар 3-5 евро, зургаан өдрийн тасалбар 161 евро ханштай. 

5. Австри, Зёлль

Австрийн Зёлль гэх жижиг тосгонд шинэ цанын бааз нээгдсэн. Австрийн хамгийн том Ski Wlet цанын баазын салбар боловч хямд буудал, ресторан эргэн тойронд нь бий. Энд пиво, дарс ижилхэн дөрвөн евро байдаг. Зургаан өдрийн тасалбар 200 евро бол өдрийн 13.00 цагаас хойш тасалбар 29 евро болж хямдардаг. 

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж