“Хайртай шүү” гэхэд минь хачирхаж бүү гайхаарай

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

“Хайртай шүү” гэхэд минь хачирхаж бүү гайхаарай

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Томчууд бид хүүхдүүдээ тэр бүр ойлгодоггүй бололтой. Аль болох аз жаргалтай, дур зоргоор нь байлгах гэж хичээдэг ч хичээл зүтгэл болгон маань зөв байдаггүй. Буруу гэдгийг нь хүүхдүүд анзаардаг ч хэлж чаддаггүй. Хэллээ ч бид тоодоггүй. Хайр, халамж болгоноо үр хүүхдүүддээ зориулдаг ч үргэлж ээж, аавын зөв гэсэн хүмүүжил биднийг төөрөгдүүлсээр ирсэн бололтой. Тиймээс бид энэ удаа нийслэлийн нэгэн сургуулийн сурагч охины захидлыг хүргэж байна. Томчуудад хаягласан, ээж аавуудад зориулсан захиа танд нэгийг бодуулж, нөгөөг сануулах биз ээ.

Ээж аав минь ийм л байгаасай

Нийслэлийн 47-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Ганчимэг

Сайн байцгаана уу, аав ээж нар аа, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Үе тэнгийн найз нөхдөө төлөөлөн тэдний бодож сэтгэж хэлэхийг хүссэн үг, бодол бүрийг нэгэн цогц болгон та бүхэндээ хүргэхдээ тун таатай байна. 

– Аав ээж минь та биднийг бусдаас дутаахгүйн тулд өөрийгөө үл хайхран өдөр шөнөгүй ажиллаж буйг тань мэднээ. Гэвч өсвөр үеийнхэн бидэндээ анхаарал тавьж ярилцах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөч. Бяцхан дүү нар минь юу болсон бүх л зүйлээ шулганан өгүүлж чадах ч ухаан суусан бид чинь тэр бүр цензургүй ярьж даанч чадахгүй юм. Ээж аав та 2 тоо эрхлэн тоглож хамтдаа баймаар байдаг ч ‘Өдий том болчихоод, биеэ дааж сураагүй юм уу, би ядарч байна, зөнөг болчихоод ээждээ эрхлэх нь үү дээ, ядаргаатай юм завгүй байна’ гэх эдгээр үгсээс тань айж хэлэх зүйлсээ дотроо хадгалан , зөвхөн найз нөхдөдөө л ярих юм. Та бүхэн минь бидэнд цаг зав гаргаж ярилцаач. 

– Хүн амьдралдаа 2 л зүйлийг зөв сонгож чадвал аз жаргалтай амьдарна гэдэг. Хань нөхөр болон мэргэжил. Бид чинь мэргэжил сонголт гэх давааны өмнө иржээ. Гэвч ирээдүйд ямар мэргэжил ямар албан тушаалд хүрвэл жаргалтай амьдрах бол… Энэ тухай судлаад олон лекцэд сууж байхад өөрийн хүсэл мөрөөдлөө л дага гэх. Харин таньд ойлгуулж хэлэхэд үгүй аль ирээдүйтэй мэргэжлээ сонго гэх юм. Жишээлбэл: би хуульч болох сонирхолтой, харин ээж минь намайг цагдаа бол батлан хамгаалахад сур ‘Би сурч чадаагүй чи сурах хэрэгтэй гэх юм’. Надад гэхдээ хууль эрх зүй чиглэл л таалагддаг. Ингээд л ямар мэргэжил сонгох ёстойгоо мэдэхгүй эргэлзэх юм. Тиймээс та бүхэн минь бидний хүсэл мөрөөдлийг бүү мохоогооч. Мөн хань нөхөр. Бид олон зүйлийг ойлгох насандаа иржээ. Олон аавын охин, ээжийн хүү өсвөр үеийнхний хайр дурлал гэх том зүйлийн өмнө өвдөг сөгдөж байна. Ээж аав шигээ гайхалтай гэр бүлийг бүтээхийг хичээх ч яг юу хийх, яаж харилцахаа мэдэхгүй учраас айж ичих, өөрийнхөөрөө шийдвэр гаргах, эсвэл өөртэйгөө адилхан туршлагагүй найзаасаа асуугаад алдаж эндэх нь олонтаа. Үерхдэг охин хөвгүүнтэйгээ муудалцаад ээж аавдаа хэлж зүрхлэхгүй, ямар алхам хийх ёстойгоо мэдэхгүйн улмаас өөрөө өөрийгөө шаналган, сэтгэлээр унах үе цөөнгүй. Иймд ээж аав минь надад зааж зөвлөөч. Бид юу хийх ёстой вэ? 

– Ээж ааваасаа сургаал үг сонсох зөв ч буруу үг үйлдэл хийснээсээ болоод цохиж зодуулмааргүй л байна. Бурхан ухаан хатан зоригийг үр хүүхдүүд бид чинь өвлөж авахыг хүсэх ч өрөөл бусдыг зодож цохихыг сурахыг хүсэхгүй байна. Үр хүүхдүүд бидэндээ монгол ухаан монгол сэтгэхүйг суулгаач. Хүн оюун ухаанаараа шийдэж чадахгүй зүйлээ уураараа шийддэг гэж эрдэмтэд нотолсон байдаг. Тэгвэл эцэг эх та бүхэн чинь Алдаж онох зүйл олон ч тэр бүрд хаан хатан адил хэрхэн ухаалгаар шийдэж өөрийг болон өрөөлийг амар тайван байлгах тухай зааж зөвлөж үг үйлдлээрээ харуулаач

– Хайртай шүү, баярлалаа, уучлаарай гэх үгийг хэлэхэд битгий гайхаж хараач. Охин тань хүү тань тандаа хайртай гэх үгийг тоотой хэд хэлдгээ ухаарч, өнөөдөр ч болов урам хайрлая гэж чин сэтгэлээсээ зориг гарган хэлэхэд нь битгий гайхаарай. Зарим эцэг эхчүүд “За хэдэн төгрөг хэрэг болов, шалгалтандаа унаа юмуу , юу авахуулах гэсийн, аяга угаахаас залхуураа юу” гэж хүртэл хариу хэлнэ. Яагаад ээж, аав нь ч бас хүүхдүүддээ хайртай шүү гэж хэлж болохгүй гэж . Магадгүй та дэндүү их үгүйлэгддэг ч байж болох юм. Хайртай шүү, уучлаарай гэж хэлэхэд минь битгий гайхаач… 

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж