Сошиал ертөнцөд “Цасны баяр” болж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Сошиал ертөнцөд “Цасны баяр” болж байна

Хүн бүрийн үзэх дуртай шоунуудын нэг болох Их Британийн “X Factor” шоуны шилдэг 16-д орох эхний оролцогчийг өчигдөр оройны дугаараас эхлэн зарлажээ.

Амралтын өдрүүдэд ч долгилж донсолж байдаг сошиал ертөнц өнөөдөр амар амгалан байна. Зарим газраар хүйтэн шуурга шуурч, зам даваа хаагдан анхны цас бэрх өвлийг сануулж буй бол нийслэл хот орчимд зөөлөн цас хаа нэг хаялан намжуухан байна. Үүнийг дагалдаад сошиал ертөнцийн идэвхтэй жиргээчид ч аядуухан “аж төрж” байна. Сошиалын өнөөдрийн гол сэдэв анхны цас. Жиргээчид цасны баяр хийцгээж, анхны цасны зургаар уралдаж эхэлжээ. Энэ бүхнийг NEWS агентлагийн “Цахим болжмор” онцолж байна.

 

Өчигдөр vs Өнөөдөр

Жиргээчид Засгийн бүтэц, бүрэлдэхүүнд санаа зовсон хэвээр

Хараахан бүрэлдэж амжаагүй Засгийн газрын бүтэц хийгээд бүрэлдэхүүн олон хүний анхаарлын төвд байна. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцогчид Засгийн бүтцийг өөрсдийн хүсэл, сонирхлоор зурсан хэвээр. Заримыг нь жиргээчдийн олонд түгээснээр хүргэж байна. Мөн нийгмийн эмзэг, хурц сэдвүүдийг тэд нийтэд түгээхээ мартсангүй. Өөрөөр хэлбэл, жиргээчид амралтын өдөр ч ажилласаар л байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж