Тэргэнцэртэй гоо бүсгүйг шалгаруулжээ | News.MN

Тэргэнцэртэй гоо бүсгүйг шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Тэргэнцэртэй гоо бүсгүйг шалгаруулжээ

Дэлхийд алдартай сонгодог хөгжимчдийн нэг Туркийн төгөлдөр хуурч Фазил Сей лалын шашны үнэт зүйлийг гутаан доромжилсон хэмээн Туркийн Истанбул хотын шүүх түүнд ял оноох нь зүйтэй гэж үзжээ.

Тэргэнцэртэй гоо бүсгүй шалгаруулах анхны олон улсын тэмцээнийг (Miss Wheelchair World) Польшийн Варшав хотноо зохион байгуулжээ. Тэмцээнийг зохион байгуулагчид тэргэнцэртэй иргэдийн талаарх хүмүүсийн ойлголт, хандлагыг өөрчлөхийг зорьжээ. Бямба гаригийн үдэш болсон тэмцээнд Беларусын гоо бүсгүй титмийн эзэн болж, Өмнөд Африк, Польшийн үзэсгэлэнт бүсгүйчүүд удаах байруудад шалгарчээ.

Гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагч Польшийн “Only One” сангийн тэргүүн хэлэхдээ “хөгжлийн бэрхшээл хүний чадамжийг зогсоож чадахгүй” хэмээжээ. Тус санг хөгжлийн бэрхшээлтэй хоёр эмэгтэй үүсгэн байгуулсан аж. Тэмцээнийг Варшав хотын захиргаанаас хамтран зохион байгуулж, цаашид олон улсад дэлгэрүүлэхээр зорьжээ.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-08 66.181.178.63

ЯМАРЧ САЙХАН БҮСГҮЙЧҮҮД ВЭ ДЭЭ, ТЭНГЭР МИНЬ.

Avatar

Бахархал 2017-10-08 203.91.117.8

Нүдэнд нулимс цийлэгнэтэл бахархсан сайхан коммент бичсэн байна. Тэнгэр минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж