Д.Медведев, Ли Көцян нар Ерөнхий сайдад баяр хүргэлээ | News.MN

Д.Медведев, Ли Көцян нар Ерөнхий сайдад баяр хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Д.Медведев, Ли Көцян нар Ерөнхий сайдад баяр хүргэлээ

Сирийн Засгийн газрын нисэх хүчин босогчдын хяналтад байгаа Маарет аль-Нуман хотыг бөмбөгдөх үеэр наад зах нь 44 хүн алагдлаа гэж Agence France-Presse мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа Ерөнхий сайдаар томилогдсоны таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын тал хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Монголын талтай хамтын чармайлт гаргаж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бүхий л салбарын бодит хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд илүү ахиц гаргахад бэлэн байна” хэмээжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев “ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа таныг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт албанд томилогдсонд баяр хүргэе. Орос, Монгол хоёр улс найрамдалт сайн хөршийн түншлэлийн харилцаатай билээ.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, тээврийн бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай тмоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь манай хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Moнгoл ялцан байгаа угаасаа 2017-10-08 150.129.140.237

Далдага хар даанч хол явахгуй дээ, харж л байгаараа ямар замаар терийн эрхэнд гарсан тэр замаараа онхолдох нь нэгэнт гарцаагvй белгее…

Avatar

Зочин 2017-10-08 66.181.177.40

Ямар орой баяр хүргэдэг туучиийнууд вэ. Гурвуулаа биш шүү хоёр хоёроороо л уулзана шүү гэж л хэлнэ дээ. Амжилт Хүк ээ.

Avatar

лхагва 2017-10-08 59.153.87.51

багабаньдын үед ху ирээд уул усаар холбогдсон дүү гэж хэлээд халуун элгэн нутгыг дуулж байсан энэ удаач мөн манай газар нутгыг өөрийнх гэж хэлж дээ

Avatar

иргэн 2017-10-08 103.10.22.81

өмнөх нь арай өнгөтэй нүнжигтэй харагдаж байсан юм энэ нөхөрч хүрлийчээд мэдэхгүй ээ засаг унагасан гэж бодхоор онц биш хархаар уур хүрээд байх юм. олигтой байж чадвал яахав дээ хөөрхий

Avatar

ХА ХА ХА 2017-10-08 202.9.43.42

ЭЛБЭГДОРЖ ИХ Л УУРТАЙ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА

Avatar

zochin 2017-10-08 150.129.143.192

Hurelsukhd amjilt

Avatar

zochin 2017-10-08 150.129.143.192

Hurelsukhd amjilt

Avatar

намын ахмад гишүүн 2017-10-08 202.70.41.114

зүгээрээ ахын дүү. хүмүүсийн [Хориотой Үг] гоожиж байна. хуулийн дагуу бүх ажлаа хийгээд явахад эд нар харлуулж дийлэхгүй. харин одоо засгийн ажил гэж явсаар намын их хурлаа мартав.

Avatar

шонх 2017-10-08 202.9.43.67

жив жижигхэн СӨРӨГ ХҮЧИН нүүрсэнд эзэн суухаар дөргүи бух шиг зүтгэгч ёрөнхийлөгчтөигөө нэгдэн НАМАА ХАГАЛАН ЗАСГАА УНАГАСАН сагсуу УРВАГЧ -н засаг удаан тогтох ЛОГИК харагдахгүи л баигаам даа. ЯАЖ УНАГАСАН ЯАГ ТЭГЭЖ УНАНА өтгөрсөн МАНАН цэлмэх баилгүи ИХ ХУРАЛ ТАРТАЛ ТЭМЦЭЛДЭХ ӨНГӨНДӨӨ ОРЧЛОО тэгж баиж цэлмэх учиртаи ч юм болуу.

Avatar

Зочин 2017-10-08 202.9.43.67

сарын настаи засаг доо ИХ ХУРЛААР Л ӨНХРӨӨД ӨГӨХ НЬ ТОДОРХОИ яаж унагасан тэр зарчим үилчилэхгүидээ яадийн

Avatar

Cas 2017-10-08 66.181.177.134

Sagsuu nuxur,

Avatar

зочин 2017-10-08 202.9.42.85

их сагсуурч болохгүй шүү.хүний бүх юм хэмжээтэй хязгаараас даввал амьнд халтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж