АНУ-аас ОХУ-д суух шинэ элчин сайдаар томилогдсон Жон Хантсман томилогджээ. Тэрбээр хоёр орны харилцааг сайжруулахаас гадна Украины тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалж, Хойд Солонгосыг хэлэлцээрийн ширээний ард суулгахад анхаарч ажиллахаа мэдэгджээ.
Жон Хантсман өнгөрсөн долоо хоногт ОХУ-д суух элчин сайдаар томилогдож, баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ. Өмнө нь тэрбээр Юта муж улсын захирагчаар ажиллаж байв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн үед Сингапур дахь консулын газарт, Барак Обамагийн үед Хятадад суух элчин сайдаар ажилласан туршлагатай аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: Associated Press