Нарны зайн автомашинууд уралдав

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Нарны зайн автомашинууд уралдав

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох залилангийн хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж байгаа аж.

Нарны зайгаар ажилладаг автомашинуудын уралдаан Австрали улсад өнөөдөр /2017.10.08/ боллоо. Уг уралдаан анх 1987 онд зохиогдсон бөгөөд сүүлд 2015 онд болсон аж. Уралдаан Дарвины талбайгаас эхэлж цөлөөр 3000 км урт замыг туулжээ. Уралдаанд өнгөрсөн жилийн ялагч Нидерландын баг цомоо хамгаалахаар оролцсон байна. Өнгөрсөн жилийн уралдааныг Данийн баг 33.03 цагт бүх зайг туулснаар тэргүүлж байжээ. Гэхдээ энэ жил Бельгийн баг их сургууль, корпорациудын бүтээсэн 41 ширхэг автомашинаар уралдаанд оролцжээ. Үүнээс гадна АНУ, Австрали, Малайз, Энэтхэг, Өмнөд Африкаас багууд ирж оролцсон байна.

Тус уралдаан нь дэлхийн тэргүүлэх инновацийн бүтээлийн уралдаан болсноороо олон улсын анхаарлыг татдаг. Уралдаанд Google, Tesla зэрэг компаниуд нарны зайн автомашинаараа оролцож байжээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж