Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцуулна

Орон нутгийн сонгуульд 26 тойрогт нэр дэвшигчдийн нэрсийг тойргийн хороод маргааш албан ёсоор олон нийтэд мэдээлнэ.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын дэд захирал А.Энхманлай саяхан нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-г танилцуулсан. Тэгвэл уг мэдээллийн санг нийслэлчүүдэд танилцуулах юм байна. 

Нийслэл хотын хэмжээнд орон сууцны асуудлыг төвлөрүүлэн нэгдсэн мэдээллийн санг байгуулж иргэд, хувийн хэвшил болон төрийн байгууллагууд зэрэг орон сууцны салбарт оролцогч бүх талууд нэгдсэн мэдээлэл авах боломжийг уг сан бүрдүүлж буй ажээ. Санг бүрдүүлснээр нийслэлийн хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийг цогцоор хийж гүйцэтгэх, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг бий болгох, нийлүүлэлтийн илүүдлийг багасгах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, улмаар зах зээлд борлуулагдаагүй байгаа ашиглалтад бэлэн болсон орон сууцнуудыг орон сууцгүй иргэдтэй холбох, орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах зэрэг ач холбогдолтой гэж албаныхан тайлбарлаж буй юм. 

Барилгын бизнес эрхлэгчид төсөл хөтөлбөрөө хаана хэрэгжүүлж, хэрхэн борлуулах, орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтэй иргэдийн мэдээлэл, бодит эрэлтэд тулгуурлан, газар, дэд бүтэцтэй уялдуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно. Иргэд нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн www.nosk.ub.gov.mn хаягаар хандан орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлд бүртгүүлж болно. Мөн та тусгай хэрэглэгч болсноор хаана ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар болон орон сууцны нийлүүлэлтийн мэдээллийг дүүрэг хороо зэргээр бүсчлэн харж болох ажээ. 

Т.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж