Зуны дугуйтай машинаар хөдөөг бүү зориорой

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Зуны дугуйтай машинаар хөдөөг бүү зориорой

120 мянгатын аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгож, өргөтгөн шинэчлэх ажил өнгөрсөн есдүгээр сарын 01-нээс эхэлсэн.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж өдөртөө хайлж, шөнөдөө хөлдсөний улмаас замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч, мөстсөн байдалтай байна.

Тухайлбал Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв аймгийн автозамуудад замын гадаргуу мөстсөн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, ялангуяа зуны дугуйтай тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаагаас шалтгаалан зарим тээврийн хэрэгслүүд замаасаа буцах, зам тээврийн осол, хэрэг гаргах, цасанд суух, зарим даваа, гүвээ хаагдах зэрэг аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд онцын шаардлагаггүй тохиолдолд хөдөө, орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд өвлийн дугуйтай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хөдөлгөөн оролцох, замын нөхцөл байдлаас шалтгаалан зохистой хурдыг сонгох, хамггалах бүсийг тогтмол хэрэглэх зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж