Эсэргүүцлийн жагсаалтай В.Путины төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.08-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаалтай В.Путины төрсөн өдөр

Жастин Тимберлайк, Жессика Билл нар энэ амралтын өдрүүдэд гэр бүл ойр дотныхоо найзуудын хүрээнд Италид хуримаа хийхээр төлөвлөжээ.

МОСКВА. /Спутник/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 65 насны төрсөн өдрөөр буюу өчигдөр /2017.10.07/ тус улсын 80 орчим хот суурин газарт, тухайлбал нийслэл Москва болон Санкт-Петербург хотод сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийлээ гэж “Спутник” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, А.Навальныйг 2018 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөхийг тэд шаарджээ.

Оросын ДХЯ-ны мэдэгдсэнээр, жагсаал хийх зөвшөөрөл өгөөгүй байхад тэд жагссан байна.

Олон нийтийн жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр А.Навальныйг өнгөрсөн сарын 29-нөөс 20 хоногийн баривчилгаанд явуулаад байгаа билээ.

2017 он гарснаас хойш түүнийг гурав дахь удаагаа хорьж байгаа нь энэ юм.

А.Навальный өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байсан тул ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж ОХУ-ын СЕХ мэдэгдсэн юм. Харин энэ мэдэгдлийг нь сөрөг хүчний удирдагч А.Навальный болон түүнийг дэмжигчид ‘улс төрийн зорилготой явуулга’ гэж үзэж байна.

Өнөөдрийн жагсаалд оролцогчид ‘Орос орныг чөлөөл!’, ‘А.Навальныйг чөлөөл!’ гэж хашгирч, мөн ирэх сонгуульд В.Путиныг оролцуулахгүй байхыг шаарджээ.

Жагсаалын үеэр 100 гаруй хүнийг баривчилсан гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: montsame.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж