Хэлэх үг М.Энхболдын аманд бий
УИХ-д 26 кноптой байсан намаа 65 суудалтай болгож, магтаал, сайшаалд бялууртлаа булагдаж, будагдаж явсан М.Энхболдын эрин, хов хор болгоны ард нэр нь байнга сонсогддог хотын фракцын ноёрхол дуусч байна.
Ердөө нэг жилийн өмнө өрөөнийх нь үүдэнд өнжин хонон дугаарлаж байсан Ардын намын албан тушаал горилогчид өнөөдөр М.Энхболдыг чичилж, эсрэгээрээ У.Хүрэлсүхийг улдан долоож эхэлсэн нь бодит үнэн.
МАН-д лидер байна уу?
Өчигдөрхөн Ардчилсан намын засаглаж чаддаггүйг нь шүүмжилж асан Ардын намынхан өнөөдөр тамираа тасартал зодолдож байна. Эсрэгээрээ өнгөрсөн дөрвөн жил цусаа гартал зодолдсон Ардчилсан намынхан тосоо гартал тэврэлджээ. Гэвч эрх мэдэлд хүрснийхээ дараа АН ч, МАН ч алхам тутамдаа адилхан болохоо харуулсаар.
Найман сарын өмнө Ардчилсан нам шинэ даргаа сунгаагаар тодруулж асан бол өнөөдөр МАН шинэ Ерөнхий сайддаа чимэг болгож, намын даргаа өгөх үү гэдэг асуудал ид хөндөгдөж байна. Энэ асуудлыг ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлаараа эцэслэхээр төлөвлөж буй бөгөөд М.Энхболдыг У.Хүрэлсүхээр солилоо гээд эрх баригчдын зовлон дуусахгүй болов уу. Учир нь, боловсон хүчин сайтай гэгддэг улс төрийн ууган намын хувьд МАН өнөөдөр лидергүй, “могой гурав тасарсан ч гүрвэлийн дайтай, МАН гурав хуваагдсан ч АН-ын дайтай” гэдэг алдарт афоризмаа ч хэлэх тэнхэлгүй болж.
У.Хүрэлсүхийн танхимд АН орох уу?
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд сөрөг хүчний дэмжлэгтэйгээр томилогдов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа бүрдүүлж чадах уу
Шинэ Ерөнхий сайд багаа бүрдүүлж чадах уу гэдэг асуулт гарч ирж буй. Учир нь, МАН дотор, цаашлаад УИХ-ын чуулганы танхимд сайд болохгүй гэх гишүүн лав олдохгүй. Бүгд л дор бүрнээ сайдын суудал “мөрөөдөж” нөхцөл байдлыг ажиглаж, тохиролцсоор өдийг хүрсэн. Харин У.Хүрэлсүхэд намынхаа хуучин дарга болон түүний нөхөдтэй тохиролцохгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх сонирхол бий. УИХ-ын чуулганы өмнө хуралдсан МАН-ын бүлгийн хурал дээр ч гарын үсэг зураагүй талтай хамтарч чадахгүй гэж гэдийсээр намынхаа 28 гишүүний дэмжлэгийг чуулганы хуралдаанд авч чадаагүй. Хэрэв У.Хүрэлсүх дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ гэвэл өөрийг нь дэмжиж кноп дарсан 47 гишүүнээс сонголтоо хийх боломжтой. Тэр нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан тал болон АН, МАХН, бие даагч гэсэн сонголт. У.Хүрэлсүхийн хувьд АН-д хоёр ч сайдын суудал өгөх тохироо хийсэн учраас чуулганы хуралдаанаар АН-ын гишүүдийн дэмжлэгийг авсан гэх яриа Төрийн ордноор тэнүүчилж байна. Ардчилсан намын зарим гишүүд ч тодорхой яамыг авна гэдгээ чуулганы хуралдаан дээр битүүхэн утгатайгаар илэрхийлнэ лээ. АН-д санаа бий ч 65-ын бүлэг зөвшөөрнө гэдэг юу л бол.
Цахим мөнгө биткоинд итгэж болох уу?
Сүүлийн үед мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй цахим мөнгө буюу биткоины арилжаанд оролцсоноор эрсдэл гарвал хуваалцахгүй гэдгээ Монголбанк албан ёсоор мэдэгдэж байгаа нь эргэлзээ төрүүлж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын хакерууд өмнөд хөршийнхөө биткоин арилжаанд хууль бусаар нэвтрэхийг завдсан талаарх Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагын мэдэгдэл нэрмээс болон цацагдав. Дэлхий дахинд интернетээр тархан сая сая хүмүүст орлого олох боломж олгож буй нууцлаг валют, хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin)-д итгэж болох уу гэсэн асуулт эндээс гарч байна.
Кэмбрижийн их сургуулиас 2017 онд явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд биткоин идэвхтэй ашигладаг 2,9-5,8 сая хэрэглэгч байдаг нь тогтоогдсон төдийгүй Японд л гэхэд захын хүнсний сүлжээ дэлгүүрүүд нь биткоиноор төлбөр тооцоо хийж эхэлжээ. Алдартай брэндүүд болох Amazon, Microsoft, ebay, Wikipedia, WordPress, Subway, Dell хүртэл биткоины гүйлгээ хийэ эхэлснийг зарим эх сурвалж баттай ноттойгоор мэдээлээд байна. Сая сая хэрэглэгчийг соронздон татсан цахим мөнгө биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр бүртгэж баталгаажуулсан улс орон олон биш ажээ. Үүнээс үүдэн биткоин ээлжит залилан байж биш биз гэх болгоомжлол төрнө.
Ийм тохиолдолд хэнд итгэж, хаашаа хандах вэ? 4500-4700 ам.долларын ханштай байгаа биткоины арилжаанд Монголоос хэд хэчнээн хүн оролцож, хэдий хэрийн хөрөнгө интернэт орчинд байршсаныг хэн ч тооцож гаргасангүй. Хэдий хэрийн ашиг олж байгаа нь бүр ч нууцлаг. Ашигтай гэсэн болгон руу хошуурч байгаад алдаж эндсэн монголчууд зөндөө байдаг ч мөнгөө өсгөх хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүс харалган болчихдог гэм бий.
‘Моннис’-ийн охин компанийг битүүмжилнэ
Дөрвөн жилийн өмнө “Моннис” групп ажилчидтайгаа хямд орон сууцаар хангах гэрээ байгуулж, 125 ажилтан, ажилчдыг хамруулсан байна. Нэг хүнээс дунджаар 30-40 сая төгрөг, нийт тав орчим тэрбум төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт авчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдах орон сууц нь гэрээ хийснээс нэг жилийн дараа буюу 2014 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээнд заасан байв. Гэтэл одоог хүртэл нэг ч блок нь ашиглалтад ороогүй юм. Үүнийгээ санхүүгийн хямрал хэмээн “Моннис Урбан девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Урантулга тайлбарлав. Тэрбээр, “2013-2014 оны хооронд тус компани барилга барих найман га газрыг чөлөөлж эхэлсэн. Газар чөлөөлөх ажил удааширч 2015 он хүртэл үргэлжилсэн. Ингээд газраа чөлөөлж дуусаад барилгын ажлаа эхлүүлтэл манай улсад эдийн засгийн хямрал болж, компани санхүүгийн хямралд өртсөн. Мөн засаг төр солигдоод дахин төлөвлөлтийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээ сунгагдахгүй хүлээгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хойно баригдах орон сууцны хороолол нь нийт 10 блок барилгаас бүрдэнэ. Эхний хоёр блок буюу 336 айлын орон сууц 2018 ондоо багтаад ашиглалтад орно” гэв.
Харин “Моннис Урбан девелопмент” компанид байрны урьдчилгаа төлбөр болгож 36 сая 450 мянган төгрөг төлсөн иргэн Д.Батгэрэл өнгөрсөн хавраас эхлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Эхний гомдлыг нь шүүх хүлээж аваад талууд хооронд эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн байна. Шүүх эвлэрлийг баталгаажуулахдаа өнгөрсөн зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд 36 сая 450 мянга болоод нэмэгдэл төлбөр гурван сая 650 мянган төгрөг нийт 40 сая төгрөгийг шатлалтайгаар бүрэн барагдуулахыг “Моннис Урбан девелопмент” компаниас шаардсан байв. Гэвч тус компани өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрт хайхрамжгүй хандаж биелүүлээгүй байна. Тиймээс иргэн Д.Батгэрэл дахин шүүхэд хандаж, шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулжээ.
ЗОРИЛГОО УМАРТСАН “ЗҮРХНИЙ ХИЛЭН”
Анх удаа ном уншаад асгартал уйлсан маань Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” түүхэн роман байсан. Номонд уусан шингэж, амтыг нь мэдрүүлэхийн сацуу эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг умартсан бидэнд “луужин” мэт зүгийг заах тийм л бүтээл. Зүрх булиглаж, өшөө хорсол, үзэн ядалт төрж, өрөвдөж, хайрлаж ганц ч хором хойш тавилгүй шимтэн суусаар “Зүрхний хилэн” романыг уншдаг. Тиймээс ч түүхэн уран сайхны гэх тодотголтой “Зүрхний хилэн” киноны урьдчилсан танилцуулга цацагдсан цагаас хойш хүлээж, догдолж, басхүү танадав. Харин кино зохиол бол “Зүрхний хилэн” номын нэрийг нь ашиглаж, олны сонирхлыг татаж, хүлээлт үүсгэх пиар л байж.
“Фантастик” продакшн, “F Studio”-гийн хамтын бүтээл “Монгол Контент” ХХК-ийн хамтран ажилласан “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кино ч гарсан даруйдаа шуугиулж эхлэв. Б.Тамир, жүжигчин Э.Алдартай хамтран зохиолыг нь бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Мэдээж баргийн хүний барьж авахааргүй, түүхэн том сэдвийг шүүрч авсан нь талархууштай. Жүжигчдийн багт өмнө нь хийсэн “Маш нууц” киноны залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу тогложээ.
Бага хаадын эрх мэдлийн төлөөх туйлширсан, хагарсан тэмцлийн балгаар бусдын эрхшээлд орж, дарлуулж, мөлжүүлэн зовж буй ард түмний тэмцлийг харуулсан гэх энэ киноны тэмцэгчид нь шилийн сайн эрс. Зургаан эгэл эрсийн амьдрал, хайр сэтгэл, уй гашуу, зовлон, эсэргүүцлээр Манжийн дарлалын эсрэг тэмцлийг харуулахыг зорьсон нь ололт байв. Гэвч…