Энхийг сахиулагчдын гавьяаг музейд мөнхөлнө

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдын гавьяаг музейд мөнхөлнө

АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр цэрэг Японы Окинава арал дээр хүчингийн хэрэгт холбогдон баривчлагдсан байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэн энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсэн  цагаас хойш 15 жил  өнгөрчээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 15 мянга гаруй цэргийн алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд  дуурсгаж байна. Монгол цэргийн музей энхийг сахиулагчдын  гүйцэтгэсэн үүрэг, гаргасан амжилт, алдар гавьяа, дайчин замналыг музейдээ мөнхжүүлжээ. Энхийг сахиулагчдын гавьяаг мөнхлөхийн зэрэгцээ  олон нийтэд сурталчлах зорилгоор тусгай үзүүлэнг музейдээ нэмсэн байна. Музейд шинэ үзмэр нэмэх ажлыг АНУ-ын Элчин сайдын яамнаас дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Музейн үзмэрийг баяжуулах үүднээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багууд, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар дурсгалын зүйлсээ музейд хадгалуулж болох юм байна.  Түүхэн баримт, гэрэл зураг, биет үзмэр, бэлэг, дурсгалын зүйлсийг ирүүлж,  музейн сан хөмрөгийг баяжуулахдаа баяртай байна гэдгээ Монгол цэргийн музейн ажилтнууд илэрхийлжээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж