Авто засварын газруудад хөрсний шинжилгээ хийжээ | News.MN

Авто засварын газруудад хөрсний шинжилгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Авто засварын газруудад хөрсний шинжилгээ хийжээ

Грекийн олон мянган иргэд өчигдөр тус улсыг өрийн хямралаас гаргах ажлын хүрээнд Европийн холбооноос үүрэг болгосон ээлжит төсвийн тандалт, хэмнэлтийн багцыг эсэргүүцэн, жагссан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв төрийн бус байгууллагын мэргэжилтэн Д.Алтангэрэлтэй хамтарч нийслэлийн  зургаан  дүүрэгт авто засвар хийж буй газруудад шинжилгээ хийжээ. Авто засварын газруудын хөрс, орчин асар ихээр бохирдож, нар салхинд уушиж дэгдэн агаарыг ч багагүй хэмжээгээр бохирдуулдаг юм. Тиймээс автомашинуудад засвар хийж, үйлчилгээ үзүүлдэг 17 иргэн, аж ахуйн нэгжээс хөрсний шинжилгээ авсан байна. Шинжилгээний дүн хараахан гараагүй байна.

Түүнчлэн нийслэлийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн тогтоосон 10 цэгээс хөрсний дээж авчээ. Шинжилгээг  Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид хийж юм. Хөрсний дээжид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох  юм байна.  Хяналт шинжилгээ хойшид ч үргэлжлэх ажээ.

Д.ЦЭЭЛ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-07

гэнэт ухаан орж дээ

Avatar

хэхэ 2017-10-07 66.181.190.12

АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДААС МӨНГӨ ш*** НЬ ПИЗДАНУУД ЧИНЬ

Avatar

Ba 2017-10-07 66.181.177.134

Zub shuu. Arai dendej bna aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж