Гадаад харилцааны яам ёслол, хүндэтгэлийн өргөөтэй болов

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны яам ёслол, хүндэтгэлийн өргөөтэй болов

Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нараар УИХ-ын тангараг өргүүлэх гэсэн үйл ажиллагаанаас улбаатай МАН-ын эрхэм гишүүдийн суулт төрийн ордонд, жагсаал нь Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Гадаад харилцааны яам ёслол хүндэтгэлийн өргөөтэй болжээ. Өргөөг өнгөрсөн баасан гаригт (2017.10.06) нээсэн байна. Ёслол, хүндэтгэлийн өргөөний нээлтэд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар болон тус яамны нийт албан хаагчид оролцлоо.

                                                                                                                                         

Ёслол хүндэтгэлийн өргөө нь албан тасалгаа, ёслол, хүндэтгэлийн танхим, уулзалтын өрөө бүхий орчин үеийн барилгын стандарт, шаардлагад нийцсэн цогц байгууламж ажээ. Яамдаас анх удаагаа ёслол хүндэтгэлийн өргөөтэй болж буйгаараа онцлог юм.
Яамны өргөтгөлийн барилгын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэл нь удаашралтай байсан тул барилгын ажлыг энэ онд эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Барилгын ажил бүрэн дууссан бөгөөд ойрын хугацаанд Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болоод байгаа аж.  
 Дашрамд сонирхуулахад, Гадаад харилцааны яамны төв байр  1947 оны аравдугаар  сард ашиглалтад орж байжээ.

Д.ЦЭЭНЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж