Тэсэрч дэлбэрдэг бодис агуулдаг газрыг илүү анхаарна | News.MN

Тэсэрч дэлбэрдэг бодис агуулдаг газрыг илүү анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Тэсэрч дэлбэрдэг бодис агуулдаг газрыг илүү анхаарна

Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга, дэг журам, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга энэ сарын 1-ний өдөр албан даалгавар гаргасан. Шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулж, тараагдсан энэхүү албан даалгаварын хэрэгжилтэд онцгой анхаарч, нийслэлийн хэмжээнд ажлын сахилга хариуцлага, дэг журмыг шинэ шатанд гаргаж ажиллахыг хотын мээр үүрэг болголоо. Үүний цаана бүх ажил цэгцрэх ёстой гэсэн гол үр дүн хүлээгдэж байгаа гэдгийг тэрбээр онцлон анхааруулсан байна. Улаанбаатар хотод гарч болзошгүй аливаа аюулаас сэрэмжилж, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мөрдөгдөх шаардлага дүрэм, журмын хэрэгжилтэд байнга хяналт тавих, ялангуяа шатахуун түгээх станц, тэсэрч дэлбэрдэг бодис агуулдаг, хадгалдаг газруудын аюулгүй байдалд онцгой анхаарахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгууллагууд зохион байгуулсан ажлаа дараагийн шуурхайд тайлагнах, хэд хоногийн өмнө болсон “Команд штабын сургууль”-ийн үргэлжлэл болгож, гамшгийн үед ямар бэлтгэлтэй байх талаар иргэдэд мэдээлэл хүргэж, сургалт зохион байгуулах талаар дүүрэг, холбогдох газрууд төлөвлөгөө гарган ажиллахыг даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Д.Цэц

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж