Онцгой албаныхан спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Онцгой албаныхан спортоор өрсөлдөж байна

Төрийн ордон хавьцаа сүүлийн хоёр өдөр хөл толгойгүй бужигнаан үүсэв. Нэг нь ялж сураагүй, нөгөө нь ялагдаж сураагүй Монголын улс төрийн хамгийн том хоёр хүчин эсрэг, тэсрэгийн нэгдэл, тэмцэл, таталцаа, түлхэлцээний эргүүлэгт уналаа.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р анги байгуулагдсаны 40 жилийн ой, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубуудын шигшээ баг болон урилгаар Монгол Улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, 4х100м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрөлд аваргуудаа шалгаруулах юм.

Өнөөдөр довтолгооны шатны төрлийн тэмцээний аваргууд тодорлоо. Довтолгооны шатны төрлийн нэгдүгээр байранд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, хоёрдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч, спортын мастер Н.Пүрэвдаш гуравдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг нар шалгарсан юм.

Уг тэмцээн маргааш 4х100 метрийн буухиа гүйлт, саадтай 100 метрийн гүйлт, байлдааны тархалтын төрлөөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас эхэллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж