Биеийн тамирын талбайтай болов

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Биеийн тамирын талбайтай болов

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургууль иж бүрэн биеийн тамирын талбайтай болжээ. Биеийн тамирын талбай нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн юм байна. Гүйцэтгэгчээр нь “Аз билэгтэй” компани ажиллажээ.

Ерөнхий боловсролын дунд сургуулиуд ихэвчлэн биеийн тамирын иж бүрэн талбай дутагдалтай байдаг.

Даланзадгад сумын тавдугаар сургууль ч мөн ийм асуудалтай байсан аж. Гадаах талбайгаа ашиглан биеийн тамирын талбай байгуулснаар сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна гэж багш нар нь хэллээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж