Хүнсний ногооны үнэ буурчээ | News.MN

Хүнсний ногооны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны үнэ буурчээ

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд өнгөрсөн лхагва гаригт 16.00 цагийн орчимд “Эвийн хүч” нөхөрлөлийн жоншны уурхайн зургаан метрийн гүнд жонш олборлож байсан 39 настай Г, 36 настай Б нар нурангид дарагдсан.

Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газраас гаргасан мэдээгээр энэ сарын 4-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 2.3 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буурчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.8 хувь, үхрийн ястай махны үнэ 3.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонь ястай махны үнэ 3.8 хувь, үхрийн ястай махны үнэ 2.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 2.4 хувиар тус, тус буурчээ.

Үхрийн цул мах 8235 төгрөг, адууны мах 5025 төгрөг, ямааны мах 4235 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 21.9 хувь, байцааны үнэ 0.6 хувь, сонгины үнэ 0.9 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй гарчээ.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.8 хувь, луувангийн үнэ 20.9 хувь, байцааны үнэ 0.3 хувиар буурч, сонгино болон хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.8 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.8 хувиар буурч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй гарсан.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад үнэ нь өөрчлөгдөөгүй тогтвортой байжээ.

Г.ХОРОЛ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-10-07 202.9.40.143

ard irgede une ni kheregtei statistik khereggui zav gargaad une kharakh gekheer

Avatar

Зочин 2017-10-07 66.181.180.38

Teneg yum bichih yum uniin bichehgui hyvi gej soliorod

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж