Судалгааны төвийг танилцуулав | News.MN

Судалгааны төвийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Судалгааны төвийг танилцуулав

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд өнгөрсөн лхагва гаригт 16.00 цагийн орчимд “Эвийн хүч” нөхөрлөлийн жоншны уурхайн зургаан метрийн гүнд жонш олборлож байсан 39 настай Г, 36 настай Б нар нурангид дарагдсан.

Монгол Улсад төвтэй засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан ДГХБО-ын ОУСТ-өөс НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албатай хамтран НҮБ-ын дэргэд суугаа ДГХБО-ын Элчин сайд, Байнгын төлөөлөгч, хөгжлийн түнш, хандивлагч орон болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулсан тусгай арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд зохион байгууллаа.

Тусгай арга хэмжээнд НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Катоа Утоикаману, НҮБ-ын дэргэдэх ДГХБО-ын Бүлгийн дарга Замби Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Лазароус Капамбве болон ДГХБО-ын Бүлгийн дэд дарга Монгол Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нар оролцож нээлтийн үг хэлэв.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ДГХБО-ын ОУСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр ДГХБО-ын ОУСТ-ийн 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, хэлэлцээр хүчин төгөлдөр болсоноор цаашид авах арга хэмжээ, ОУСТ-ийн Удирдах зөвлөлийг байгуулах, удирдах зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, 2017 онд ОУСТ-өөс гаргасан 5 судалгааны албан ёсны нээлтийг хийж, судалгааны үр дүнг ДГХБО-ын төлөөлөгчдөд танилцуулав.

Танилцуулсан судалгаанууд:

  1. “Олон улсын худалдаа ба уялдаа холбоо: Лаос Улсын жишээ: “Голланд өвчин” үзэгдлийн талаар авч үзэх нь – Лаос Улсын олон улсын худалдаа болон хүнсний аюулгүй байдалд гадаадын шууд хөрөнгө оруулалт ба эдийн засгийн төрөлжүүлэлтийн үзүүлэх нөлөө” (International Trade Connectivity – Revisiting ‘Dutch Disease’: The Impact of Foreign Direct Investment and Economic Diversification on the International Trade and Food Security of Laos) сэдэвт судалгаа,

  2. “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн холбоос: Азербайжан Улсын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн үсрэнгүй хөгжил” (ICT Connectivity – The Process of Technology Leapfrogging: Insights from the National ICT Infrastructure Development Journey of Azerbaijan) сэдэвт судалгаа,

  3. “Тээвэр болон дэд бүтцийн холбоос: Төв Ази дахь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын агаарын чөлөөт тээврийг хөгжүүлэх нь” (Transport Connectivity – Modelling the Potential for Aviation Liberalization in Central Asia) сэдэвт судалгаа,

  4. “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай хоёр талт хэлэлцээрүүд: үр ашиг ба саад тотгор – Энэтхэг-Балба Улсын жишээ” (Bilateral Transit and Transportation Agreements of LLDCs: Benefits and Bottlenecks – Case India and Nepal) сэдэвт судалгаа,

  5. “ДГХБО-ын бүс нутгийн интеграцчлалыг дахин авч үзэх нь” (Rethinking regional integration for LLDCs) сэдэвт судалгаа зэрэг болно.

Эх сурвалж: ГХЯ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-07

shumbagch onhotsoor teeverlej zah zeeld

Avatar

Судлаач 2017-10-07 150.129.142.65

Дээрх судалгааг мэргэжлийн бус хүмүүс гадны юм хуулах замаар хийж ямарч ач холбогдолгүй цаас болон үлдэх төлөвтэй. Хэл ус сайтай, мэргэжлийн мэдлэг, туршлага өндөр, энэ талаар судалгаа хийдэг дотоодын баг, хүмүүсээс сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх хэрэгтэй шүү.

Avatar

тататунгаа 2017-10-07 27.123.214.92

ДГХБО -ДЭЛХИЙН ГАДААД ХУДАЛДАА БАЙГАЛЬ ОРЧИН ГЭЖ БАЙГААМУУ ЭСВЭЛ ДАЯАРШИЛЫН ГАДААД ХАРИЛЦАА БОДЛОГЫН ОРОЛЦОО ГЭЭД БААХАН ОЙЛГОХГҮЙ УНШИЖ УНШИЖ ТЭЭР ДООР НЬ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД ГЭЖ ОЙЛГОДОГ БАЙНА Ш ДЭЭ. ТАТАТУНГАА ГЭЭД НЭВТРҮҮЛЭГ ШИГ ЮМ БОЛГОЧИХИЙМАА. МУНДАГАА ИЙМ СЭТГҮҮЛЧ ЯАЖ ДИПЛОМОО ХАМГААЛСАН ЮМ БОЛДОО ХӨӨРХИЙ.

Avatar

Зочин 2017-10-07 122.201.21.173

jajajajjajajaj

Avatar

Юун олон товчилсон үсэг вэ. Ямар ч утгагүй мэдээ байна. Уншаад ч үл ойлгогдох товчилсон үсгийг яах вэ 2017-10-07 66.181.190.168

Юун олон товчилсон үгтэй юм. Ингэж мэдээ бичдэг юм байх даа

Avatar

Зочин 2017-10-07 202.9.41.34

амьдралаас тасархай ашиггүй юманд дэмий цаг мөнгө зарж байхаа болимоор юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж