УУХҮЯ-ны мэргэжилтэн компаниас хөлс авсан нь хууль зөрчив | News.MN

УУХҮЯ-ны мэргэжилтэн компаниас хөлс авсан нь хууль зөрчив

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

УУХҮЯ-ны мэргэжилтэн компаниас хөлс авсан нь хууль зөрчив

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-19 12 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 0 хэм байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудад ажиллаж, дараах зөрчлийг илрүүлжээ.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг байна. Уул уурхайн 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авчээ. Энэ салбарт төрийн албан хаагч өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа нь авлигын маш том эрсдэл бөгөөд төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна. Яамны албан тушаалтнуудын зүгээс “Уул уурхайн шинжээчээр ажиллах хүн дутмаг байдаг. Энэ нь монгол мэргэжилтний үнэлэмжтэй холбоотой” гэсэн тайлбар хийж байв. Гэвч төрийн яамны бодлогыг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд нь үр дүн, гүйцэтгэл шаардах ёстой аж ахуйн нэгжүүдээсээ шинжээчийн ажлын хөлс нэрээр төлбөр авч байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл юм гэж Авлигатай тэмцэх газраас үзжээ.

Г.ХОРОЛ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-07

Сайн бна ер нь энэ атг чинь овоо ажиллаад байгаа юм уу даа. Гол нь хариуцлага хүлээлгэх шүү

Avatar

Зочин 2017-10-07 103.26.194.22

Мэргэжлийн холбоодоор хийлгэдэг болох нь маш зөв шийдэл болно. Мэргэжлийн ур чадвар өндөртэй, туршлагатай Зөвлөх инженерүүд олон байхад тэднээр хийлгэхгүй, танил, найз нөхдийн хуйвалдаанаар шинжээчийг томилж авилга, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгааг болиулах хэрэгтэй.

Avatar

зочин 2017-10-07 43.242.243.48

та нар дутуу шалгаж байна даа их юм гарах учиртайсан.

Avatar

Зочин 2017-10-07 150.129.143.155

Shinjeecheer dutna gej baixgyi l dee shinjeech zunduu baigas ene ajlig mergejliin xolbood ni xiideg bolbol avilgal xeel xaxuuli bagasns

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж