Г.Ариунбаатар “Монгол сонгодог 3” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар “Монгол сонгодог 3” тоглолтоо хийнэ

Хямралтай тэмцэх шинэ механизм бий болгох санааг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель дэвшүүлж байна. ГСДН-аас канцлерт нэр дэвшигч Штайнбрюк Засгийн газрыг шүүмжлэн “давхар тоглоом” хийлээ гэв.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог 3” концертоо монголынхоо ард түмэндээ толилуулах гэж байна.

Тэрбээр анхны бие даасан тоглолт “Монгол сонгодог” тоглолтоо 2012 онд хийж байсан бөгөөд “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд үзэгч түмэндээ өргөн барьсан билээ. 

Оросын нэрт хөгжмийн зохиолч M.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XXIV их уралдааны тэргүүн байрын шагналт, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин тэрбээр энэ жилийн “BBC” агентлагийн дуурийн дуулаачдын “Cardiff singer of the world”  тэмцээнд амжилттай оролцож,  “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ. 

Дашрамд сонирхуулахад “BBC” агентлаг түүний тухай нэвтрүүлэг хийж байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж