Хойд Солонгос пуужин харвахаар зэхэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужин харвахаар зэхэж байна гэв

Анх удаа ард түмнээрээ хэлэлцүүлж буй 2013 төсөвт ТА ЯМАР АСУУЛТ ТАВИХ ВЭ.

Пхеньян АНУ-ын баруун эрэгт хүрэх чадвартай алсын тусгалт пуужинг туршихаар төлөвлөж байгааг тэнд очсон Оросын нэгэн хууль тогтоогч мэдээлжээ. АНУ-ын тагнуулын төв агентлагийн шинжээч  Хойд Солонгос энэ сарын 10-нд дахин нэг пуужин харваж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.

ОХУ-ын парламентын доод танхимын олон улсын асуудал хариуцсан хорооны гишүүн Антон Морозов болон өөр хоёр хууль тогтоогч Пхеньянд айлчлаад буцахдаа ингэж мэдэгдсэн талаар Риа новости агентлаг мэдээлсэн байна.

Антон Морозов хэлэхдээ “Пхеньян алсын тусгалт пуужин харвахаар төлөвлөж байна. Пуужин АНУ-ын баруун эрэгт хүрэхийг тооцоолсон математик тооцооллыг хүртэл бидэнд харуулсан. Бидний ойлгосноор тэд ойрын хугацаанд дахин нэг пуужин харвах нь гарцаагүй. Тэдний хандлага илүү заналхийлсэн шинжтэй байсан “ гэжээ

Вашингтон дахь тагнуулын төв агентлаг ч мөн Хойд Солонгос дахин нэг пуужин харваж магадгүйг таамаглаж байгаа бөгөөд Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны ойгоор энэ сарын 10-нд гэж пуужингаа туршиж магадгүй гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж