Ньюс хөтөч: Балжинням, дашням давхацсан өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Балжинням, дашням давхацсан өдөр

Ньюс хөтөч: Балжинням, дашням давхацсан өдөр

Өнөөдөр 2017 оны аравдугаар сарын 07

1937.10.07 Улаанбаатар хот, Засгийн газрын хамтарсан хурлаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ламжав, Нарийн бичгийн дарга Ширнэн нарыг өөрчилж, Д.Лосолыг хотын орлогч дарга, Дамдинсүрэнг нарийн бичгийн даргаар томилжээ. Д.Ламжавыг “П.Гэндэн, Г.Дэмидийн эсэргүү бүлгэмийн гишүүн” гэсэн хэрэгт хилсээр шийтгэжээ. Түүнийг 1962 онд цагаатгасан.

1967.10.07 Монголын зурагт, радиогийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэйгээр цацагдав.

ӨНӨӨДРИЙН ЦАГ АГААР

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсч 4-6 градус дулаан байна.

Балжинням, дашням давхацсан өдөр

Санчир гараг. Билгийн тооллын 17, Шийдэм одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

  • 09.00-14.00 Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас ‘Өвлийн элч’ арга хэмжээ зохион байгуулах ба 2500 өрх хамрагдахаар болжээ.
  • 09.00-15.00 “Үндэсний мод тарих” өдрийг тохиолдуулан “Ногоон гудамж” ТББ, мэргэжилтнүүд, Япон улсын төлөөлөгчид, иргэд Токиогийн гудамжинд мод тарина.
  • 11.00-17.00 Д.Сүхбаатар талбайд Монгол Улсын нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ‘UB.SPORT’ биеийн тамир, спортын өдөрлөг зохион байгуулна.

ШИНЭ ЭВЕНТ

  • 12.00-14.00 Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөг зохион байгуулна.
  • 14.00 Үл мэдэгдэх нисдэг биет, харь гариг сонирхогч, судлагчдад зориулсан уулзалт Мэдээлэл технологийн үндэсний паркийн хурлын танхимд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж