Зимбабвейд төрийн эргэлт гарч болзошгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Зимбабвейд төрийн эргэлт гарч болзошгүйг анхааруулав

“MMC” буюу “Энержи Ресурс” компани сөрөг үнэлгээ авсан нь өрийн дарамт болон ашиг орлого нь суларсантай холбоотой юм.

Зимбабвейн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн төлөөх өрсөлдөөн ширүүсч байгаа ийм үед тус улсын тэргүүн хатагтай Грэйс Мугабэ төрийн эргэлт гарч болзошгүйг анхааруулсан байна. Грэйс Мугабэ “Дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагва төрийн эргэлт хийхээр санаархаж, 93 настай ерөнхийлөгч Роберт Мугабэг огцруулахаар түүнийг дэмжигчдийн амь насанд заналхийлж байна” хэмээн мэдэгджээ.

Одоогийн ерөнхийлөгч Роберт Мугабэ 93 настай хэдий ч 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Роберт Мугабэ сонгуульд ялалт байгууллаа ч бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй. Роберт Мугабэ ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө огцрох эсвэл нас барвал сонгууль явуулахгүйгээр түүний залгамжлагчийг тодруулах юм. Роберт Мугабэн залгамжлагч болох өндөр магадлалтай хоёр хүн бол тэргүүн хатагтай Грэйс Мугабэ, дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагва нар юм. Тэдний өрсөлдөөнөөс болж Зимбабвейн эрх баригч Zanu-PF нам хоёр хуваагдаад байна. Энэ оны наймдугаар сард дэд ерөнхийлөгчийг хордуулах оролдлого гарснаас хойш тэргүүн хатагтай тэдний дунд тэмцэл ширүүссэн билээ.

Эммерсоны дэмжигчид энэ хэрэгт Zanu-PF нам доторх түүний дайснуудыг буруутгасан юм. Харин Эммерсон өөрийгөө ерөнхийлөгч Роберт Мугабэд үнэнч хэвээр гэж мэдэгдсэн. Эммерсон өөрөө тэргүүн хатагтайн эсрэг ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй боловч дэмжигчид нь Грэйс Мугабэн хүмүүс дэд ерөнхийлөгчийг хордуулахыг оролдож энэ хэргээ зайрмагны компанид тохсон гэж сэжиглэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж