Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ улирлын нээлтээ өнөөдөр /2017.10.07/ дэлхийн дуурийн урлагийн гранд ‘Аида’ дууриар нээх гэж байна. Энэхүү дуурийг Монголын тайзнаа анх найруулан тавьж байсан ОХУ-ын Гавьяат жүжигчин А.П.Чепурной удирдан тоглуулах гэнэ.
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг тайзнаа тавьсан театр ховор билээ. Учир нь том хэмжээний бүрэлдэхүүнтэй нүсэр баг бүрддэг учраас зүрхшээдэг аж. Уг хүчирхэг дуурь нь уран бүтээлчдээс өндөр түвшний мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй болон тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалтыг шаарддагаараа бусад дууриудаас онцлог юм.
Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 55 дахь тоглолтын улирлын нээлтээ 140 гаруй жилийн түүхтэй “Аида” дууриар энэ сарын 07, 08-нд тоглох бол шинэ улиралын балетийн нээлтээ дэлхийн балетын ноён оргил П.И Чайковскийн “Хунт нуур” балетаар энэ сарын 14, 15-нд үзэгчдийн хүртээл болгох нь ээ.
55 ДАХЬ УЛИРЛЫН ДУУРИЙН НЭЭЛТИЙН Ж.ВЕРДИ ‘АИДА’ ДУУРЬТ:
Аида- Б.Эрдэнэтуяа / МУГЖ /
Амнерис- Р.Доржхорол / СТА /
Рамадес- Ч.Түмэндэмбэрэл / СТА /
Амонасро- Э.Бумхүү / СТА /
Рамфис- О.Хүрэлбаатар / СТА /
Египетийн хаан- С.Бат-Эрдэнэ
Мэдээ хүргэгч- М.Даваадорж
Тэргүүн тахилчмаа- Ш.Гантуул /СТА / нар тус тус тоглоно.
А.Сүрэн