Испани Каталоны иргэдээс уучлал гуйлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Испани Каталоны иргэдээс уучлал гуйлаа

НҮБ-аас өчигдөр байнгын бус 15 гишүүн орнуудын тавыг нь бусад гишүүдийн санал хураалтаар тодруулсан бөгөөд “Аюулгүйн зөвлөл”-д Африкийн Руанда улсыг түр гишүүнээр сонгож, ирэх хоёр жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон байна.

Испанийн газар Каталоны тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтын үеэр цагдаа нарын дайралтад өртөж, гэмтэж бэртсэн иргэдээс уучлал гуйлаа. Каталоны бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэж үзсэн Испанийн засгийн газар сонгуулийн штабууд руу дайрч, хүчээр хаасан юм. Гэвч Испани энэ хэрэгт хууль бус санал хураалт зохион байгуулсан Каталоны өөртөө засах мужийн захиргаа буруутай гэж мэдэгдсэн байна.

Каталоны ерөнхийлөгч Карлес Пуждемонт Каталон тусгаар тогтнох нь гарцаагүй, ердөө цаг хугацааны л асуудал хэмээсэн билээ. Каталоны гадаад харилцааны сайд Раул Ромева хэлэхдээ “Тусгаар тогтнолын асуудлаар парламентад хэлэлцүүлэг явуулна. Испанийн засгийн газрын газар Каталон тусгаар тогтнолд саад хийж гэж оролдсоор ирсэн нь олон сөрөг үр дагавар авчирснаас цаашгүй” гэж мэдэгдсэн юм. Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн Каталонд хүчээ авч байгаа ийм үед Испанийн засгийн газар тус мужаас зарим томоохон компаниудын төв оффисыг шилжүүлэх тогтоол гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж