Нобелийн энх тайвны шагнал эзэндээ очлоо

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Нобелийн энх тайвны шагнал эзэндээ очлоо

Энэ гэрлэн дохио хэзээ мөдгүй унаж осол гаргах вий! Ийм байдал 3-4 хонож байна. 25-с хороолол өгсөөд (Дилав Хутагт Жамсранжавын гудамж)

2017 оны Нобелийн энх тайвны шагналыг Цөмийн зэвсэгтэй тэмцэх олон улсын хөдөлгөөн (ICAN) хүртлээ. Тус байгууллагын санаачилсан Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг НҮБ-ын гишүүн дэлхийн 122 байгууллага хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан боловч цөмийн зэвсэгтэй улс орнууд гарын үсэг зурахаас татгалзсан.

Осло хот дахь Нобелийн хороо мэдэгдэлдээ “Цөмийн зэвсэгтэй тэмцэх олон улсын хөдөлгөөн цөмийн зэвсгийг ямар ч зорилгоор хэрэглэсэн хүн төрөлхтөнд сүйрлийн аюултай гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулж, цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ байгуулахад гаргасан хүчин зүтгэл, амжилтыг үнэлж, энэ шагналыг гардуулж байна ”хэмээн цөмийн аюул, гамшиг болох эрсдэл улам ихсэж байгааг анхааруулсан юм.

Нобелийн хороо мэдэгдэлдээ цааш дурдахдаа ‘Дэлхийг цөмийн зэвсэггүй болгох дараагийн алхамууд бол цөмийн зэвсэгтэй улс орнуудыг уг гэрээнд татан оролцуулах юм” гэжээ.

Цөмийн зэвсэгтэй тэмцэх олон улсын хөдөлгөөн Нобелийн хорооны дээрх мэдэгдлийн дараа Фэйсбүүк хуудсандаа “Энэ шагналыг авах нь нэр төрийн хэрэг. Нэг нэгнээ дайсагнасан талууд дэлхийн улс орнуудыг үгээр хэлэх аргагүй аймшигтай аюул руу хөтөлж буй ийм эгзэгтэй үед бид амьдарч байна. Яг энэ цаг мөч бол дэлхийн улс орнууд цөмийг зэвсгийн эсрэг хатуу зогсох тэр үе ” гэсэн байна.

Өнгөрсөн жил энх тайвны Нобелийн шагналыг Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу “ФАРК” хэмээх босогчдын 50 гаруй жил үргэлжилсэн дайныг эцэслэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос хүртсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж