Хар тамхи борлуулж байсныг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Хар тамхи борлуулж байсныг илрүүлэв

Европын холбооны гишүүн орнуудын лидерүүдийн ээлжит саммитаар банкны хяналтын нэгдсэн байгууллага байгуулахаар тохиролцох бололтой.

Нидерланд улсын иргэн шуудангийн илгээмж ашиглан хар тамхи оруулж ирж худалдан борлуулдаг байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ. Мөн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бүтээгдэхүүн борлуулж байсан нь шагалтын шатанд тогтоогдсон аж.

Энэ хэрэгт Монгол Улсын иргэн Д хамааралтай гэж үзэн, хамтад нь шалгаж эхэлжээ.

Хэдэн жилийн өмнө Монгол Улс хар тамхи дамжин өнгөрдөг тээвэрлэгч оронд хамаардаг байсан бол өнөөдөр хэрэглэгч орны тоонд багтах болсон нь аюулын харанга дэлдэх болсон.

Хар тамхины хэрэгт 18-35 насныхан илүүтэй холбогдож байгааг хуулийн байгууллагынхан анхааруулж, эцэг, эхчүүдийг хүүхэддээ тавих хяналтаа сайжруулахыг сануулсаар байгаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж