Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

“Onyx” Монголд ирлээ. Та чихэндээ ч итгэхгүй байж магадгүй.

Цаг уур орчны шинжилгээний газраас нийт ард иргэдэд хандан цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Өнөөдөр Архангайн нутаг, аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Булган, Төв, Хэнтийн нутгаар их цас орно. Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цас их хэмжээгээр орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх болжээ.  

Мөн аравдугаар сарын 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар их цас, 9,10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж