Засаг унагасны зовлон

Хуучирсан мэдээ: 2017.10.07-нд нийтлэгдсэн

Засаг унагасны зовлон

Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт маргааш хип хопын домогт “ONYX” хамтлаг тоглолтоо хийх билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд намын нөхөд нь Засгийн газрыг удирдахын зовлонг мэдрүүлж эхэллээ. Тамгаа гардаж авсан эхний өдрөөс л УИХ дээр ажил нь урагшлахгүй болов.

Жил бүрийн аравдугаар сард УИХ улсын төсвийг хэлэлцэн толгой өөд татах завгүй суудаг бол энэ жил шинэ Ерөнхий сайдын ажлыг уясан шигээ сууцгааж байна.

Жишээ татвал, 2018 оны Мөнгөний бодлогоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав. 2018 оны төсвийн төслийг буцаан татсан нь завсарлага авах үндэслэл боллоо. Учир нь төсөв, мөнгөний бодлого хоёрыг уяж батлах ёстой тул ирэх оны төсөв УИХ-д өргөн мэдүүлэгдсэн цагт ирэх оны мөнгөний бодлогыг Байнгын хороогоор хэлэлцэх шаардлага үүсэж байгааг гишүүд хүлээн зөвшөөрөв.

2017 оны төсвийн тодотголыг мөн л Байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлов. Шинэ танхим төсвийн тодотголоо хэлэлцүүлэх ёстой гэсэн Х.Болорчулуун гишүүний саналыг нөхөд нь дэмжив.

Гэтэл Засгийн газрын танхим нь хэзээ бүрдэхийг хэлэхэд бэрхтэй хэвээр байна. Сандал суудлын тохироогоо эцэслэж чадахгүйгээс хүчтэй лидер нь 33-тайгаа ч ойлголцож чадахгүй болж буй сураг дуулдана.  Гэтэл явах зам дөнгөж эхэлж байдаг.

Засгийн газрын тэргүүн ажлаа уяхгүйн тулд эв нэгдлийг хангаж ажиллахгүй бол нэг өглөө сэрэхэд 65 дунд хуруу гаргаад сууж байх вий дээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж