А.Эрдэнэ-Очир Зохиолчдын эвлэлийг удирдана

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

А.Эрдэнэ-Очир Зохиолчдын эвлэлийг удирдана

Олимпийн наадмаас хойш ерөнхийдөө дотооддоо байж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын сүүлээр Бразильд болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мордох гэж байна.

Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурал өндөрлөж, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга буюу тус байгууллагын тэргүүнийг сонголоо.

Хүүхдийн урлан бүтээх төвд болсон Их хуралд 285 төлөөлөгч оролцсон ба гишүүдийн 100 хувийн саналаар ‘Болор цом’-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар сонгогдов. 

Их хурлыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг сонстож байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд ирж оролцсонгүй, харин Д.Төрбатын хувьд А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Монголын зохиолчдыг эвлэлийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Буянзаяа тэргүүлж байв. 2013 онд хуралдсан Их хурлын үеэр Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал нар нэр дэвшиж, олонхийн саналаар Ц.Буянзаяа сонгогдож байсан юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж