Одоогоос сар орчмын өмнө буюу есдүгээр сарын 13-нд Чингэлтэй дүүргийн давж заалдах шатны шүүх иргэн Б.Батсайханыг эргүүлэн ажилд нь томилох, түүнд 2.335.290 төгрөгийн нөхөн олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нь бичилт хийх шийдвэр гаргаж, нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлжээ.
Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай дунд сургуулийн захирал Б.Батсайхан нь өнгөрсөн хавар сурагчидтай зүй бусаар харьцаж, охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт холбогдон, шалгагдаж байсан юм.
Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхээс энэ талаар тодрууллаа.