А.Эрдэнэ-Очир: Надад татгалзах зүйл байхгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

А.Эрдэнэ-Очир: Надад татгалзах зүйл байхгүй

Энэ бол Ардчилсан нам арай л дэндээд байгаагийн илэрхийлэл.

Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурал өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд болж байна. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг хурлаар Монголын зохиолчдын эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга болон гишүүдийг сонгоно.

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан, “Болор цом”-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир нарын нэрс сонсогдож буй. Гэхдээ яруу найрагч Ц.Хулан өглөөнөөс хойш хуралд ирж оролцоогүй гэнэ. 

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга буюу Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагын сунгаанд нэр нь яригдаж буй зохиолч Д.Төрбат, А.-Эрдэнэ-Очир нараас дараах асуултад хариулт авав.

Албан ёсоор Удирдах зөвлөлийн даргад өрсөлдөгчдийн нэрс албан ёсоор тодроогүй байгаа бөгөөд тэдэнд ‘Та Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагад нэр дэвших үү?’ гэсэн асуултыг тавьсан юм. 

 

Д.Төрбат

 Д.Төрбат: Би хэзээ ч энэ тухай бодохгүй байна

-Би энэ тухай бодоогүй шүү. 1993-2001 оныг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийг байгууллага шиг байгууллага болгож, авч ирсэн. Монголын зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойг 1999 онд Төрийн ордонд тэмдэглэж байсан санагдана. Миний хувьд өнөөдрийн хуралд ач холбогдол өгч байгаа учир нь  Монголын зохиолчдын эвлэлийн агуу их 100 жилийн ойг сануулах гэсэнтэй холбоотой. Би хувьдаа зохиолч, яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг нэр дэвшиж, сонгогдоосой гэж дэмжиж байгаа. 
 

А.Эрдэнэ-Очир: надад татгалзах зүйл байхгүй

-Зохиолчид маань дэмжвэл надад татгалзах зүйл байхгүй. Хүмүүсийн итгэл болоод миний бодсон зүйл нийлж байна. Их хурлаар нөхдийнхөө санаа бодлыг сонсож сууна. Энэ удаагийн хурал их өргөн хүрээнд болж байна. Хоёр жилийн дараа Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой тохионо. Монголын уран зохиолын үнэлэмж уналтад орсон ийм үед зохиолчдын эв нэгдэл хамгаас чухал юм. 
 

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж