Сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татлаа

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн бүтээсэн “Ану хатан” түүхэн уран сайхны кино өнөөдөр “Black Box” театрт албан ёсны трэйлерээ дэлгэх нь ээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн “Залуу Монгол” компанийн байранд болон гэрт нь өчигдөр /2017.10.05/ нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураан авчээ. Тэгвэл өнөөдөр /2017.10.06/ түүнийг яллагдагчаар татсан байна.

Сайд асан М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарлагдсан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж эхэлснийг эх сурвалж хэллээ. 

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348 Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” хоёр жилийн дараа станцын барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэж өгсөн юм.

 Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж