Биеийн тамир, спортын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Биеийн тамир, спортын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Очирваань уулын цагаан үүл Орчлонд намайг дагаж нүүдэг

96 жилийн түүхтэй ЗГХА, Биеийн тамир, спортын газрын хамт олон Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороотой хамтран Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр (10.6-нд) салбарынхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

“Хөвсгөл” рестораны хүндэтгэлийн танхимд болсон ёслолд БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар тэргүүтэй удирдлагууд БТСГ-т ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 70 гаруй ахмад буурлуудаа хүлээн авч гарын бэлэг гардуулсан юм. Энэхүү ёслолын эхэнд Ц.Шаравжамц дарга хэлсэн үгэндээ, Монголчууд эрт үеэс ахмад настнууддаа хишиг буян, хайр хүндэтгэлээ үзүүлж үг, сургаалыг нь сонсож ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Ажил амьдралын арвин их туршлагатай ахмад буурлууд Та бүхэн манай нийгмийн хамгийн хүндтэй хүмүүс билээ. Ахмадууд Та бүхэн нийгмийн идэвхи, туршлагатай хэсгийн хувьд улс орныхоо амьдралд буурь суурьтай, цэцэн цэлмэг ухаанаар хандан цаашид ч үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэдэгт итгэж байна. Буянт буурлууд та бүхэндээ аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе гэсэн юм. Үүний араас салбартаа ажил үйлс, идэвхи зүтгэлээрээ манлайлан оролцож яваа дөрвөн ахмад ажилтнаа биеийн тамир, спортын “Хүндэт зүтгэлтэн” цол тэмдгээр шагнасан нь Б.Сугаржав, Д.Сувд, А.Мянганбаяр, Х.Ганхуяг нар байв. Тэд Монголын спортын салбарт үнэлж баршгүй гавьяатан бөгөөд залуу хойч ирээдүйдээ үлгэр дуурайлал болж явааг энэ үеэр дурдлаа. Мөн энэ өдрийн 11:30 цагт БТСГ-ын дарга Ц.Шаравжамц гавьяаныхаа амралтаа авч буй дөрвөн ахмад ажилтандаа хүндэтгэл үзүүлж, цаашдын амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүссэн юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж