Үндэсний лигт дахин нэг шинэ түүх бүтээсэн "Эрчим" клуб

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Үндэсний лигт дахин нэг шинэ түүх бүтээсэн "Эрчим" клуб

Нийслэлийн хэмжээнд 2012 оны 2-р ээлжийн цэрэг татлагад хамрагдах 20 915 иргэн байгаагаас 19 319 иргэнд буюу 93,4 хувьд нь төрийн нэрийн өмнөөс цэргийн жинхэнэ албанд татах “Зарлан дуудах хуудас” тараажээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс ХХК”-тай дөрвөн жилийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллах болсноос хойш “Эрчим” клуб гурван жил дараалан түрүүлж, үндэсний лигт дахин нэг шинэ түүх бүтээлээ.

З.Баттулга дасгалжуулагчаар удирдуулсан “Эрчим” клуб өнгөрсөн хоёр жил дараалан түрүүлснээр үндэсний лигийн аваргын цомыг 10 удаа өргөсөн анхны клуб болоод байсан. Тэгвэл энэ жил “Эрчим” дахин аваргын тавцанд гарснаар үндэсний лигт гурав дараалан түрүүлсэн анхны баг болон түүхэнд бичигдэх болов. Аваргуудын өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс гарааны эрхтэй Ж.Сүндорж, Милош Перисич тэргүүтэй хэд хэдэн тоглогчид буйраа сэлгэсэн бол Рио Накамура, Николас Вандели гэх зэрэг шинэ тоглогчдоор цусаа сэлбэж тун хүнд улирлыг амжилттай давлаа.

Гарааны хэд хэдэн тоглогчоо явуулсан “Эрчим” хэмээх хүчит машины гол хөдөлгүүрүүд болох Япон легионер Шута Ишино, өнгөрсөн жилийн “Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдэг хагас хамгаалагч М.Төгөлдөр нар үүргээ сайтар биелүүлж, багийнхаа 47 гоолын 35 нь шууд оролцжээ. Азийн Хөлбөмбөгийн Холбооны “AFC Cup” тэмцээнд оролцохоор өвлөөс эхлэн бэлтгэл хийсэн нь бусад багуудаас давуу тул болсон гэхэд буруудахгүй. Тиймдээ ч улирлын эхний хагаст тун сайн тоглолт үзүүлж, нэг тэнцээ, найман хожил авсан.

Гэхдээ “Эрчим”-ийн залуус энэ улиралд аваргын цомыг амархан өргөөгүй гэдгийг хоёрдугаар хагасын тоглолтуудаас харж болно. “Хангарьд”, “Дэрэн”-д хожигдож, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”-той тэнцсэн нь З.Баттулга дасгалжуулагчийн багт бодит асуудал болон тулгарсан гэдэг нь нууц биш. Үндэсний лигийн туршлага бага “Улаанбаатар сити”, “Атлетик 220” клубүүд тэдний алдсан боломжуудыг бүрэн ашигласан бол өнөөдөр “Дулааны цахилгаан станц”-ын баг түүхийн өөр нэгэн шинэ хуудсыг эргүүлээгүй байх байсан биз.

Гэхдээ тэд туршлага гэдэг зүйлс ур чадвараас дутахааргүй чухал зүйл болохыг энэ улиралд харуулав. Үүний жишээ бол “Эрчим” дөрвөн тоглолтод 1:0, гурван тоглолтод нэг гоолын зөрүүгээр, мөн төдий тооны тоглолтод сүүлийн мөчид гоол оруулан хожиж, бүтэн оноо цуглуулсан юм. Үндэсний лигийн аваргууд тивийнхээ шилдэг клубүүдтэй хүч үздэг уламжлалаар “Эрчим” клуб 2018 онд дахин “AFC Cup” тэмцээнд оролцоно. 

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж