Эмч нар мэргэжлийн хүнээр сайд тавихыг шаардав

Хуучирсан мэдээ: 2017.10.06-нд нийтлэгдсэн

Эмч нар мэргэжлийн хүнээр сайд тавихыг шаардав

ОХУ шатахууны экспортынхоо татварыг энэ сарын эхээр 6.4 хувиар нэмсэн бол төд удалгүй “Роснефть”-ээс Монголд нийлүүлэх шатахууны импортын үнэ нэмэгдсэн юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2017.10.06/ мэдээлэл хийлээ.

Эмч нарын зүгээс шинэ Засгийн газар байгуулагдах гэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарын сайд нь авлига, хээл хахууль, гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр байх, УИХ-аас бус салбараа мэддэг сайдтай болох ёстой гэсэн шаардлагыг эрх баригч намынханд тавьж байгаагаа мэдэгдлээ.

‘Эрүүл мэндийн салбар бол улс төрөөс ангид байж, хүн амын эрүүл мэндийн байдалд онцгой анхаарах чухал салбар. Сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн салбарыг хэт улстөржүүлж, улс төрийн томилгоо хийсээр ирсэн. Тиймээс Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН эрүүл мэндийн салбарын сайдыг томилохдоо нэр цэвэр, салбараа мэддэг, туршлагатай хүн томилохыг шаардаж байгаа’ гэж эмч нар ярилаа. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж